-УИХ-ЫН ГИШҮҮН Д.БАТ-ЭРДЭНИЙГ ХӨРӨНГӨ ЗАВШСАН, ХУУРАМЧ БИЧИГ БАРИМТ БҮРДҮҮЛСЭН, АЛБАН ТУШААЛАА АШИГЛАСАН ХЭРЭГТ БУРУУТГАЖ БАЙНА-
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхээс өнөөдөр /2023.02.07/ УИХ-ын гишүүн, "Ажнай" Д.Бат-Эрдэнэд холбогдох хязгаарлалт тогтоох, таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг хэлэлцлээ.
Учир нь, прокурорын байгууллагаас өчигдөр /2023.02.06/ түүнд хилийн хориг тогтоох саналыг хүргүүлсэн юм. Тэгвэл шүүх бүрэлдэхүүн прокурорын байгууллагаас гаргасан дээрх саналыг үндэслэлтэй гэж үзлээ.
Улмаар УИХ-ын гишүүн, "Ажнай" Д.Бат-Эрдэнэд хилийг хориг тогтоож, түүнд холбогдох хэргийг шийдвэрлэж дуустал нь Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
АТГ-аас УИХ-ын гишүүн, "Ажнай" Д.Бат-Эрдэнийг 2012-2016 онд парламентын гишүүнээр ажиллаж байхдаа орон нутгийн жижиг “Тавантолгой” ХК-ны ТУЗ-ийн дарга Б.Түвшинбаяр, Гүйцэтгэх захирал Р.Сэддорж нарт хууль бусаар нөлөөлж 323,900 тонн нүүрсийг өр төлбөрт авсан мэтээр хуурамч бичиг баримт бүрдүүлэн “Тавантолгой” ХК, “Тавантолгой транс” зэрэг компанийн хувьцаа эзэмшиж байсан албан тушаалын байдлаа ашиглаж “Тавантолгой” ХК-д 18,478,856,284 төгрөгийн хохирол учруулан хөрөнгө завшихыг удирдан зохион байгуулсан хэрэгт буруутгаж байгаа юм.
Тиймээс яллагдагчаар татаж Д.Бат-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь / Хөрөнгө завших/ заалтад зааснаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа билээ.
-"ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН НЯГТЛАН Д.МӨНХНАСАН, ЕРӨНХИЙ ИНЖЕНЕР П.МӨНХТУУЛ, АХЛАХ ИНЖЕНЕР Ж.МЯГМАРДОРЖ НАРТ ХИЛИЙН ХОРИГ ТОГТООЛОО-
Мөн Нийслэлийн прокурорын газраас ирүүлсэн “Тавантолгой” ХК-ны тооцооны нягтлан бодогч ажилтай Д.Мөнхнасан, “Тавантолгой” ХК-ны Үйлдвэрлэл хариуцсан дэд захирал бөгөөд ерөнхий инженер ажилтай байсан П.Мөнхтуул, “Тавантолгой” ХК-ны Төлөвлөлтийн ахлах инженер ажилтай Ж.Мягмардорж нарт “Хязгаарлалт тогтоох болон албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх ” таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах саналыг хянан хэлэлцлээ.
Шүүхээс яллагдагч Д.Мөнхнасан, П.Мөнхтуул, Ж.Мягмардорж нарын холбогдох хэргийг хянан шийдвэрлэж дуустал мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, тэднийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тодорхой шийдвэрүүдийг гаргалаа.
Тухайлбал, Д.Мөнхнасанг “Тавантолгой” ХК-ны тооцооны нягтлан бодогчоор ажиллах үүргээ биелүүлэхийг 12 сарын хугацаагаар түдгэлзүүлэх болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, П.Мөнхтуулыг “Тавантолгой” ХК-ны Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газрын захирлын албан үүргээ биелүүлэхийг 12 сарын хугацаагаар түдгэлзүүлэх болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, Ж.Мягмардоржийг “Тавантолгой” ХК-ны Төлөвлөлтийн ахлах инженерээр ажиллахыг албан үүргээ биелүүлэхийг 12 сарын хугацаагаар түдгэлзүүлэх болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэв.
Тэднийг хуулийн этгээдийн гүйцэтгэх албан тушаалтан болон удирдлагаас өгсөн шийдвэрийг хууль бус болохыг мэдсээр байж итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж улсад 11,405,595,413 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан /Хөрөнгө завших/ гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжлэн явагдаж байгаа юм.
Сэтгэгдэл ( 4 )
Ард түмнээ мөлжсөн адгийн адгуус бат-эрдэнэ үхвэл таарна!
Гэмт хэрэг хийсэн, баялгаас хулгайлсан Аюурсайхан, Д.Батэрдэнэ, Раднаа нар юу ч хийгээгүй юм шиг тв дэлгэцээр бусдад яаж эх оронч байж улс орноо хөгжүүлж, ард иргэдээ чинээлэг амьдруулах талаар зөвлөгөө өгөөд явж байсан юм бол? Коммунистуудын үнэн нүүр царайгаа ардчилагч болж жүжиглэдэг том сургууль МАНАН д байдаг нь эх орноосоо урвагчдын үйлдлээр батлагдаж байна. МАН, АН гэлээ шүү мартав!!!
boditoor mongiig ny butsaaj av
Өдрийн мэнд Эрхэм донор минь\n Энэ нь Энэтхэгийн Венката нарийн мэргэжлийн эмнэлэг 29В Сент Стив Медикалын №29В эмнэлгийн зарим өвчтөнд бөөрний эрэлт хэрэгцээ их байгаа тул бөөр дахин $800,000 доллараар худалдан авч эхэлснийг бөөрний донор эрэгтэй, эмэгтэй хүмүүст мэдэгдэх зорилготой юм. Road, Bangalore INDIA, 21-ээс дээш насны хандивлагч Доктор Люсиентэй DR.LUCIENPYE.CLINIC@GMAIL.COM цахим шуудангаар холбоо барина уу, эсвэл whatsap: 19083082601 эсвэл 917050494622, энэ нь хүүхдийн тоглоом биш гэдгийг бид танд уриалж байна. , амийг аврах тухай бөгөөд таны шагнал бол өвчтөний аль хэдийн байр