УИХ-ын сонгуулийн нэгдүгээр тойрог буюу Архангай аймаг гурван мандаттай. Өнгөрсөн 2020 оны ээлжит сонгуулиар тус тойргоос Ё.Баатарбилэг, Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн нар сонгогчдоос хамгийн өндөр саналыг авч УИХ-ын гишүүн болсон. Тэд гурвуулаа эрх баригч МАН-аас нэр дэвшиж, сонгогдсон юм.
Тэгвэл Архангай аймгаас сонгогдсон дээрх гурван гишүүний хоёр нь яллагдагчаар татагдаад байна.
Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг нарыг хууль хяналтын байгууллагаас яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын хувьд нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдож, яллагдагчаар татагдсан. Хэрэв уншигчид санаж байгаа хэдэн жилийн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чуулганы танхимд түүнийг нүүрсний хулгайч, казиночингоор нь дуудаж байлаа.
Харин Ж.Мөнхбатын хувьд УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзах өргөдлөө УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлээд байгаа бөгөөд өөрийгөө ямар ч гэм буруугүй, шалгуулахад бэлэн гэдгээ мэдэгдсэн билээ.
Тэгвэл УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн хувьд Хөгжлийн банкны хэрэгт нэр холбогдож, мөн л яллагдагчаар татагдан шалгагдаж байна. Түүнийг хууль, хяналтынхан “Улс төрд нөлөө бүхий этгээд үндэслэлгүй хөрөнгөжих, улс төрд нөлөө бүхий этгээд хахууль авах” гэх үндэслэлээр буруутгаж, яллагдагчаар татсан гэдгээ зарласан.
Түүнчлэн түүний төрсөн дүүг Хөгжлийн банкны хэрэгт “Гэрч, хохирогч зориуд худал мэдүүлэг өгөх” гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа талаар мэдээлсэн билээ.
Эндээс үзвээс УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд Архангай аймагт МАН-аас нэр дэвшиж өрсөлдөн, ялалт байгуулсан гурван гишүүний хоёр нь яллагдагчаар татагдаад байна.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг нарын 80 хүнд холбогдох Хөгжлийн банкны хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусч, хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа бол Ж.Мөнхбат нарын 70 гаруй хүнд холбогдох нүүрсний хулгайн хэрэг мөрдөн шалгах ажиллагааны шатандаа яваа билээ.
Сэтгэгдэл ( 4 )
Удам судрыг нь харах хэрэгтэй Эх нь хээр алаг бол унага нь шийр алаг гэдэгдээ. Тэмүүлэнгийн ард аав Ч.Ганзориг гэж хязгааргүй шуналтай хулгайч байгаа. Төсвийн байнгын хорооны дарга хийж аав нь төсвөөс мөнгө хулгайлахыг зааж өгч байгаа шүү. ийм чононуудыг удмаар нь төрд ажиллахыг хориглох ёстой.
Тэмүүлэн чинь тийм цэвэр гэжүү бас нотой шүү дээ ЖДҮЧИН, аав Ч.Ганзориг нь хулгайч авилгачин офшорт их мөнгөтэй энэ мөнгөөр УИХ гишүүн болсон. Ер нь Архангайд олигтой амьтан байна уу.
өмнөговийн гишүүд 100% хулгайч. сайхаан сайхан.
НААД ЭРДЭНЭТИЙН ХУЛГАЙЧ ГАНЗОРИГИЙН БЭЛТРЭГ ТЭМҮҮЛЭН ЧИНЬ БАС Л ЖДҮ-ИЙН САНД ЦУСТ ГАРАА ДҮРСЭН АДИЛ ХУЛГАЙЧ ШҮҮДЭЭ.ИЙМД 3 УУЛАА ЧИХ ГАЗРАА ОЧИХ ЁСТОЙ