Монголын хөлбөмбөгийн холбоо (МХБХ)-ноос жил бүр уламжлалт болгон зохион байгуулагддаг “Алтан бөмбөг 2022” ёслолын ажиллагаа жил бүрийн арванхоёрдугаар сарын 12 гэх тус өдөр зохион байгуулагддаг хэдий ч Катар улсад ДАШТ анх удаагаа өвлийн сард явагдсан учир хойшилж, өчигдөр (2023.02.07) найм дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж, өндөрлөлөө.
"Алтан бөмбөг-2022" ёслолын ажиллагааг нээн АХБХ-ны Дэд Ерөнхийлөгч, МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар үг хэлж, ёслолын ажиллагаанд хүрэлцэн ирсэн хүндэт зочин FIFA Legends Уэсли Браунд Монгол Улсад хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлэв.
МХБХ-ны Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналын эздээ зарлаж хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчийн соёлыг Монголын хөлбөмбөг сонирхогчдод түгээ дэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсныг үнэлж, О.Дагвасүрэнд, мөн хөлбөмбөгийн спортыг олонд таниулах, сурталчлах үйлсэд хүн төрөлхтний их баяр наадам "Катар-2022" ДАШТ-ийг эх орон даяар шууд дамжуулсан, тив дэлхий дотоодын лигийн тэмцээнүүдийг эх орон даяар шууд дамжуулсан SPS болон СENTRAL телевизийн хамт олонд гардуулав.
Хөлбөмбөгийн спортыг Монгол Улсад адил тэгш түгээн дэлгэрүүлэх их үйлсэд бодитой хувь нэмэр оруулж, Монгол Хөлбөмбөгийн Холбооны "Грассрүүтс"-ийн 15 үндсэн шалгуур үзүүлэлтийг амжилттай хэрэгжүүлсэн Хөвсгөл аймгийн Хөлбөмбөгийн Холбоонд "Грассрүүтс хөлбөмбөгийн үндэс" шагналыг МХБХ-ны ЕНБДарга Д.Тэрбаатар гардууллаа.
"АЛТАН БӨМБӨГ-2022"-ЫН ШИЛДГҮҮД
Оны шилдэг тоглогчид
Бэлгэдлийн 11 тоглогч
Сэтгэгдэл ( 0 )