-АВЛИГАТАЙ БҮХ ШАТАНД ҮР ДҮНТЭЙ ТЭМЦЭХИЙН ТУЛД БАГЦ ХУУЛИЙГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА-
УИХ-ын дарга Г.Занданшатар Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх багц хуулийн талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Нийгмийн шударга ёс, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад хамгийн том саад бол авлига мөн. Албан тушаалтнуудын оролцоотой авлигын томоохон хэргүүд олон нийтийг бухимдуулж буй энэ цагт төрийн албаны бүх шатанд авлигын үндсийг таслан зогсоохын тулд УИХ-аар Авлигатай тэмцэх багц хуулийг хэлэлцэж байгаа юм. Хойч үеийн боломжийг хулгайлж буй хээл хахуулийн гэмт хэрэгтэй үр дүнтэй тэмцэхийн тулд авлигачдад хуулийн хатуу хариуцлага тооцох ёстой. Авлигачдад оногдуулах ялыг чангаруулж, ямар ч хэлбэрээр завших боломжгүй болгосноор төрийн албан хаагчдын ёс зүй, сахилга хариуцлага нэмэгдэж, баялгийн тэгш хуваарилалт, шударга ёсны нийтлэг зарчмууд хангагдах суурь болно” гэсэн юм.
Иймээс, Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан Авлигын гэмт хэрэгтэй холбоотой бүлгийг бүхэлд нь хөндөж нэмэлт, өөрчлөлт оруулснаар ялын хэмжээг нэмэгдүүлж, нийтийн албанд бүх насаар нь ажиллуулахгүй байхаар тусгажээ.
Сэтгэгдэл ( 2 )
Хөрөнгийг нь хурааж төрийн аль ч салбарт ажиллахыг хорих
Би хуулиудыг ухаад яг нийтийн алба гэж юу болохыг мэдсэнгүй, тодорхойлолт алга. Тайлбарлаад өгнө үү? Нийт албан тушаалтан гээд жагсаалт л байна. Гэхдээ Авилгын эсрэг хуульд шүү.