Үндэсний шигшээ баг Гүржтэй өрсөлдөнө

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 02 сарын 14

Монголын Үндэсний шигшээ баг түүхэндээ анх удаагаа Европын багтай хүч үзэхээр боллоо.

Бид Испанийн "Валенсиа" клубийн хаалгач Георги Мамардашвили, Италийн Наполи клубийн супер од болоод буй Хвича Кварацхелиа нараар удирдуулсан хүчирхэг Гүржийн шигшээ багтай тоглох гэж байна.

Дэлхийн чансааны 78-т эрэмбэтэй Гүржийн шигшээ багийн эсрэг хийх энэ удаагийн албан ёсны нөхөрсөг тоглолт нь ОУХБХ-ны (FIFA Days) өдрүүдээр буюу 2023 оны гуравдугаар сарын 25-нд Гүрж улсын Батуми хотод болохоор товлогдсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top