САЯ ЖУУЛЧИН | 7 нисэх буудлыг олон улсын зэрэглэл рүү шилжүүлнэ

2023 оны 02 сарын 10

Монгол Улс “САЯ ЖУУЛЧИН ХҮЛЭЭЖ АВАХАД БЭЛЭН ҮҮ" хэвлэлийн хурал өнөөдөр /2023.02.10/ “Блью Скай” зочид буудлын "Кристал" танхимд боллоо.

Монгол Улсын Засгийн газраас 2023, 2024, 2025 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан БОАЖЯ аялал жуулчлалын салбарт барьж буй бодлого, төлөвлөлтийн талаар олон нийтэд мэдээлэл өгөв.


БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ "Дэлхий даяар 1983-2000 онд төрсөн хүмүүс дэлхийн аялал жуулчлалын томоохон зорилтот зах зээлийг хангаж байна. Бид 2023-2025 онд юуг шийдвэрлэх ёстой вэ? Бид яаралтай хэрэгжүүлэх стратеги бол маркетинг. Манай аялал жуулчлалын маркетинг олон улсын түвшинд дутагдаж байна. Үүнийг зайлшгүй хийх ёстой.

Цахим платформ дээр дэлхийн 7 орны хэлээр Монгол Улсын хоол хүнс, хувцас хэрэглэл, аялах болон байрлах газруудын мэдээллийг авах боломжтой байгаа. Харин нэг асуудал байгаа нь жуулчид төлбөр тооцоогоо хэрхэн хийх вэ гэдэг бэрхшээл. Яагаад цахим шилжүүлэг дээр асуудал үүсээд байна вэ. Үүнийг бид зайлшгүй шийдвэрлэх ёстой.

Мөн боомтын нэвтрэх чадамжтай холбоотой асуудлууд байна. Өнөөдөр Монгол Улс олон улсын ганцхан онгоцны буудалтай. Нэг цагт 600 зорчигч хүлээн авах хүчин чадалтай. Энэ байдлаараа хэдий хэмжээний жуулчин хүлээн авах вэ гэдэг тооцооллыг гаргасан. Үүний хүрээнд цаашдаа бид Олон улсын онгоцны буудлын 4C, 4D зэрэглэл рүү шилжүүлэх 7 онгоцны буудлын жагсаалтыг гарган, ажил эхлээд явж байна.

Бид Өмнөговьд очиж, говь үзэхийн тулд Улаанбаатарт ирээд автомашинаар говь руу явдаг, Улаанбаатар ирээд Хөвсгөл рүү явдаг байдлыг халах ёстой гэж бодож байгаа. Тиймээс нисэх онгоцны буудлыг олон улсын зэрэглэл рүү шилжүүлэх, боомтын нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх шаардлагатай” гэлээ.

ШУУД ДАМЖУУЛАЛТ
 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.126.88.146) 2023 оны 02 сарын 13

Ene odoo ayalal juulchlaliin said n niseh buudal meddeg bolchihson yumuu?

0  |  0
Top