“Морин хуур-XXXV” наадамд нийт 202 дуу бүртгүүллээ
Шилдэг:
Анхан шатны шалгаруулалт: 2023.02.12-нд Улсын Филармонийн байранд 11:00-19:00 цагт
Сүүлийн шат, ГАЛА тоглолт: 2023.02.17-нд Нийслэлийн Соёлын Төв Өргөөнд 18:00 цагаас
ДУУ СУДЛАЛ-2023 Эрдэм шинжилгээний хурал СУИС-ийн ОЮУТАН театрт 11:00 цагаас
Бүртгүүлсэн нийт дууны 23.5 хувь нь Мэргэжлийн, 13,8 хувь нь Хүүхдийн, 14,7 хувь нь Рок Поп, 47,9 хувь нь Нийтийн дууны ангилалд бүртгүүлжээ.
Сүүлийн шатны шалгаруулалт, Гала тоглолтонд дээрхи 4 номинациас гадна Шилдэг дуучин, Шилдэг дууны шүлэг, Шилдэг хөгжмийн найруулга, Үзэгчийн нэрэмжит шагнал мөн хүртээнэ.
Энэ удаагийн наадмын гол онцлог бол ДУУ СУДЛАЛ-2023 Эрдэм шинжилгээний хурал-ыг анх удаагаа зохион байгуулж, мэргэжлийн хөгжим судлаач, утга зохил судлаачид, хэвлэн нийтлэгчид Монгол дууны урлагийн өнөөгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, цаашдын хөгжлийн тухай онолын бодит тайлбаруудыг бүх нийтийн хөгмийн боловсролд зориулан түгээн дэлгэрүүлж байгаагаараа онцлог юм.
МОНГОЛЫН ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧДЫН ХОЛБОО
Сэтгэгдэл ( 0 )