Малайз улсын Куала Лумпур хотноо хоёрдугаар сарын 7-10-ны өдрүүдэд Азийн хөлбөмбөгийн холбооны (АХБХ)-ны Элит эмэгтэй талбайн шүүгч болон туслах шүүгч нарын сургалт АХБХ-ны байранд амжилттай явагдаж өнгөрлөө.
Тус сургалтад ОУХБХ-ны туслах шүүгч АХБХ-ны Элит туслах шүүгч, МХБХ-ны А ангиллын шүүгч Ө.Батцэцэг амжилттай оролцлоо. Мөн энэ үеэр 2023 оны эмэгтэйчүүдийн ДАШТ-ийг шүүн явуулах АХБХ-ны шүүгчдийг зарлаж, амжилт хүссэн байна.
Элит шүүгчдийн шалгалтаа амжилттай өгсөн АХБХ-ны Элит туслах шүүгч Ө.Батцэцэгтэй тун удахгүй Тайланд улсад явагдах АХБХ-ны 20 хүртэлх насны Эмэгтэйчүүдийн Азийн цомын урьдчилсан тэмцээнд ажиллахаар болсонд амжилт хүсье.
Сэтгэгдэл ( 0 )