Нийтийн албанд томилогдох 345 иргэний мэдүүлгийг хянажээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 02 сарын 14

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь өнгөрсөн долоо хоногт нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 345 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 227 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 118 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Тухайн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 45 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 17 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 3 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав гэж Авлигатай тэмцэх газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top