Хайрын шүлгийн "ЦАГААН УУЛ" яруу найргийн наадам өнөөдөр буюу хоёрдугаар сарын 14-ний өдөр Соёлын төв өргөөнд 17:00 цагт болох гэж байна.
Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, "Болор цом"-ын эзэн Арлааны ЭРДЭНЭ-ОЧИРЫН нэрэмжит болж буй 22 дахь удаагийн "ЦАГААН-УУЛ" наадмын хоёрдугаар шатанд 24 яруу найрагч шалгаран хайрын шүлгээ өргөх юм.
Тус наадмыг Монголын Залуучуудын холбоо, МҮОНРТ, Нийслэлийн Соёл урлагийн газар, Нийслэлийн Соёлын төв өргөө, "ОЮУТ" групп, "Арлааны ЭРДЭНЭ-ОЧИР" сан хамтран зохион байгуулж байна.
Сэтгэгдэл ( 1 )
Нэг удаа Арлааны Эрдэнэ-Очир гуайтай уулзаж, ярилцаж үзсэн, их сайхан нээлттэй, энгийн хүн байсан санагдаж байна. Одооны зарим залуус шиг оддын өвчнөөр өвчлөөгүй гэж хэлэхэд болно.