Монголчуудад Борхүү нэрээр танил болсон бугыг угжиж өсгөсөн гэр бүлийнхэн нь 2022 оны арваннэгдүгээр сард Богдхан ууланд тээвэрлэн авчирч, мэргэжлийн байгууллагын зөвлөмжөөр байгальд нь нутагшуулахаар болсон. Өдгөө Борхүү ижил сүрэг, унаган байгальдаа дасаж байна.
Тодруулбал, өнөөдөр (2023.02.14) Богдхан уулын Хамгаалалтын захиргаанаас “Мөнгөн эгшиг” компанийн талбайд өсгөж буй бугын “Илий”-нүүдийн өвөлжилтийн байдалтай танилцлаа. Борхүү болон бугын илийнүүд өнтэй өвөлжиж байна. Ирэх тавдугаар сард Борхүү болон эдгээр бугануудыг Богдхан ууланд нутагшуулах юм.
Дашрамд дурдхад Богдхан ууланд буй зэрлэг амьтад (буга, янгир, гөрөөс, зээр гэх мэт) өвлийн цагаар хот орчмийн бусэд орж ирж байгаа бөгөөд хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид өдөр тутмын хяналтаа тавин ажиллаж мөн үед шаттайгаар биотехникийн арга хэмжээг байнга авч ажиллаж байна.
Сэтгэгдэл ( 2 )
Нөгөө зэрлэг ноход нь барьчих вии номхон амьтанг
Шар халзан хонь, улаан ямаа ч хамт харагдаж байна, амьтан тэжээх өвсөөрөө хувийн шөлний мал тэжээгээд байна аа янз нь.