Яллагдагч нарын өмгөөлөгчид ШҮҮГЧЭЭС ТАТГАЛЗАХ хүсэлт гаргалаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 02 сарын 15

Хууль, хяналтын байгууллагаас Хөгжлийн банкны хэрэгт улс төрд нөлөө бүхий болон албан тушаалтнууд зэрэг 80 хүн, 4 хуулийн этгээдийг яллагдагчаар татаж, хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа билээ. 

Тэгвэл Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхэд ирүүлсэн 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох “Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаан өнөөдөр /2023.02.15/  Улаанбаатар чуулгын танхимд болж байна. 

Шүүх хуралдааныг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж байна. 

Дээрх хэрэгт яллагдагчаар татагдсан 80 хүнээс 76 нь шүүх хуралдаа ирсэн. Үлдсэн дөрөв нь тодорхой шалтгааны улмаас шүүх хурлыг хойшлуулах хүсэлтийг өмгөөлөгчөөрөө дамжуулж гаргаад байна. Тэдний гаргасан хүсэлтийг яллагдагч нарын өмгөөлөгчид дэмжиж, прокурор эсэргүүцсэн. Тиймээс шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөхөөр хурлыг түр завсарлуулсан юм. 

Тэгвэл өмгөөлөгч нар шүүгч Ж.Болдбаатараас татгалзах хүсэлт гаргалаа. Тиймээс шүүх хурлыг 13.30 цагт үргэлжлүүлэхээр боллоо. Шүүх хуралд 107 өмгөөлөгч оролцож байгаа юм. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(139.5.217.126) 2023 оны 02 сарын 15

өмгөөлөгч нар гэж худлаа тоглогч нар байнаа

1  |  0
Top