Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхэд ирүүлсэн 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох “Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаан өнөөдөр /2023.02.15/ Улаанбаатар чуулгын танхимд үргэлжилж байна.
Шүүх хуралдааныг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж байгаа юм. Харин шүүх хуралдааны эхэнд нэр бүхий 14 өмгөөлөгч шүүгчээс татгалзах хүсэлтээ хүргүүлсэн.
Тэгвэл тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс дээрх нэр бүхий өмгөөлөгчдийн хүсэлтийг хэлэлцээд, хуралдаан даргалагч шүүгч Ж.Болдбаатараас татгалзсан татгалзал нь үндэслэлгүй гэж үзжээ. Тиймээс шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн шүүгч Ж.Болдбаатар даргалж байна.
ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ ЭНДЭЭС ҮЗНЭ ҮҮ!
Сэтгэгдэл ( 2 )
Zabaarsan umguulugchid ni nertei hahuuliin ezed bh
Жүжиг эхэлчихсэн юм уу