Шүүх хурлыг хаалттай явуулах ПРОКУРОР, ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХҮСЭЛТИЙГ хүлээж авлаа

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 02 сарын 15

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхэд ирүүлсэн 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох “Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаан өнөөдөр /2023.02.15/  Улаанбаатар чуулгын танхимд үргэлжилж байна. 

Шүүх хуралдааныг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж байгаа юм. Харин шүүх хуралдааны эхэнд нэр бүхий 14 өмгөөлөгч шүүгчээс татгалзах хүсэлтээ хүргүүлсэн. 

Тэгвэл тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс дээрх нэр бүхий өмгөөлөгчдийн хүсэлтийг хэлэлцээд, хуралдаан даргалагч шүүгч Ж.Болдбаатараас татгалзсан татгалзал нь үндэслэлгүй гэж үзжээ. Тиймээс шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн шүүгч Ж.Болдбаатар даргалж байна. 

Шүүх хурлын үеэр өмгөөлөгчдийн зүгээс шүүх хурлыг хаалттай явуулах хүсэлтийг гаргалаа. Учир нь, хувь хүний нууцтай олон асуудал хөндөгдөж яригдахаас гадна албаны нууцтай холбоотой баримт материалын талаар ярина гэдгийг тодотголоо. 

Харин прокурорын зүгээс дээрх саналыг хүлээн авч, хууль зүйн хувьд хаалттай явуулах үндэслэлтэй гэж үзлээ. Ингэснээр талуудын саналыг шүүх зөвлөлдөөд хаалттай явуулахаар боллоо. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.9.46.252) 2023 оны 02 сарын 15

Ингээд хаалттай нэрийн доор хороо найруулаад л мөнгөө хувааж авах байх даа улаан хулгайч нар

1  |  0
Gre(64.119.16.213) 2023 оны 02 сарын 23

Манай авилгалд идэгдсэн шүүх нээлттэй явуулахаар хамаг булхай нь илрэх гээд байна даа. Эрэлийн Эрдэнэбат, Х.Баттулга, Элбэгдорж нар шүүхэд авилгалаа өгчихсөн гэж яригддаг. Тэгэхээр нээлттэй явуулбал энэ нь илэрч шүүгч нар бас балрах бололтой.

1  |  0
Top