Жонон хараа амилуулсан
Жороо хоёр чавхдас нь
Бөмбөлзүүлэн тэшээд гарахаараа
Дөрвөн цагийн гишигдэлтэй
Торгоны хээ шиг гайхамшигт ардын дуугаа
Аялгуулан хөгжимд юу гэсэн юм аа...
Монгол Улсын “Соёлын элч” Морин хуурын чуулгын “Торгоны хээ” ардын дууны цуврал тоглолт 2023 оны хоёрдугаар сарын 17,18-ны өдрийн 19:00 цагаас Улсын Филармонийн концертын танхимд тоглогдох гэж байна.
Энэхүү тоглолт нь хоёр хэсгээс бүрдэх ба Монголын Буриадын төв холбоотой хамтран Буриад ардын дуунуудаас хүргэж байгаагаараа онцлогтой юм.
1-р хэсэг Хуурын нууцад...
Ширэн цартай морин хуурд зориулсан шилмэл бүтээлүүд
2-р хэсэг Мэндэ амар, Буряадни!
Буриад ардын дуунууд болох Байгальhаа ерэhэн басган, Ёохор хатарыш, Жараахайн гол гэх мэт уран бүтээлүүд эгшиглэх болно.
Тоглолтод: Монгол улсын “Соёлын элч” Морин хуурын чуулга
Удирдаач: Д.Түвшинсайхан /МУУГЗ/
Дуучин: Б.Мөнхбаатар /МУГЖ/, М.Амарсанаа/СТА, Нюанс хамтлаг/, Б.Номин-эрдэнэ, Б.Шинэбаяр, Б.Ариунбат нар ая дуугаа өргөн барих болно.
Тасалбарыг – Тicket.mn болон Улсын Филармонийн билетийн кассаас худалдан авах боломжтой.
Дэлгэрэнгүй мэдээллийг: 7011-8012, 9907-9291
Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй.
Сэтгэгдэл ( 0 )