"Netflix"-ээр цацагдсан "The Glory" кино олон нийтийн анхаарлыг багагүй татсан. Бусдыг дээрэлхэх, хүчирхийлэх нь хүний амьдрал, сэтгэл зүйд хэрхэн нөлөөлж буйг үзүүлдэг тус кино цацагдсаны дараа олон нийт сургуулийн дээрэлхэлтийн хэрэгт ихээхэн анхаарал хандуулах болсон. Тэд хохирогчдын төлөө шударга ёс тогтоохыг шаардаж, илүү аюулгүй орчин бий болгохын төлөө тэмцэж эхэлсэн билээ.
"The Glory" кинон дээрх хэд хэдэн үйл явдал бодит амьдрал дээр болж байжээ. Өмнөд Солонгос төдийгүй Япон улсад ч мөн сургуулийн дээрэлхэлтийн хэрэг гарч, хохирогчид нь амиа хорлосон тохиолдол олон бий. 15 настай хүү өдөр бүр ангийнхандаа зодуулдаг байснаас үүдэн галт тэрэгний урдуур орж амиа хорложээ. Мөн 13 настай хүү гурван сарын турш ангийнхаа хүүхдүүдийн тоглоомны бай болсноос үүдэн ангидаа өөрийгөө дүүжлэн амиа хорлосон байдаг.
Япон улсын Кюүшю дахь нэгэн бага сургуулийн хүү өдөр бүр ангийнхандаа зодуулдаг байжээ. Энэ тухай багш болон эцэг эхдээ хэлсэн ч хэн нь ч үүнийг зогсоохын тулд арга хэмжээ авсангүй. Энэ нь хүүг өөрийн биеэр өшөө авах сэдлийг төрүүлсэн гэнэ. Хүү ахлах сургуульд орох үедээ химийн чиглэлээр мэргэшиж, үргэлжлүүлэн коллежид суралцжээ. Эрдмийн зэрэг хамгаалсныхаа дараа тэрээр химийн бодис үйлдвэрлэдэг газар ажилд орсон байна.
Асахи 27 нас хүрэв. Өшөө авахаар шийдсэнээс 12 жил өнгөрсний дараа буюу 1991 онд Асахи хүү ангийнхаа 40 хүүхдийг 5 багшийн хамтаар уулзалтад урьжээ. Уулзалтын үеэр тэдэнд өгөх шар айргандаа хүнцэл хийж, гар хийцийн тэсрэх бөмбөг хүртэл бэлдсэн байв. Олон жил хүлээсэн зорилгоо биелүүлэхэд ганцхан алхам дутуу байсан ч түүний өшөө авалт санаснаар нь болсонгүй.
Бүхий л амьдралаа өшөө авалтад зориулсан тэрээр уулзалт болохоос нэг өдрийн өмнө өндөр цалинтай ажлаасаа гарсан байна. Санаа зовнисон ээж нь хүүгийнхээ өрөөнөөс өшөө авалтын төлөвлөгөө бүхий тэмдэглэлийн дэвтэр олжээ. Тэр даруй ээж нь хүүгээ цагдаад мэдэгдэж, уг гэмт хэргийг таслан зогсоосон байна. Ангийн уулзалт түүнгүйгээр хөгжилтэй болж өндөрлөж, хүү хүний амь хөнөөхийг завдсан хэргээр 6 жилийн хорих ял авчээ.
"The Glory" киног үзсэн хүмүүст энэхүү зураглал танил санагдаж магадгүй. Гол дүр болох Дун Ын өшөө авахын тулд бүхий л амьдралаа зориулж, энэ тухай нарийн төлөвлөгөөгөө тэмдэглэлийн дэвтэр дээрээ бичдэг. Дээр дурдсан бодит хэрэгээс сэдэвлэн "The Glory" киног бүтээсэн байж магадгүй хэмээн зарим хүмүүс үзэх нь бий.
Тус киноны хоёрдугаар бүлэг ирэх гуравдугаар сард цацагдана. Гол дүрүүдийн хувь заяа хэрхэн эргэх нь үзэгчдийн сонирхлыг татсан хэвээр байна.
Сэтгэгдэл ( 3 )
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n
*** setguulch odoo kino orchuuldag bolson ajil chin zuv uu medeenii salbar baij ene setguulch ee suuliin ued thag ue muu bolson baihad iim bichej hun unchij setgeh uud har muu zuil bicheh huleej unchij bga hun yu huleej oilgoh ve mgl setguulch ee ardtumend solongos kino orchuulj sugaa ene setguulch ees oi gutav solongos kino surtachlaj mgl ardtumend hereggui gerel gegeetei medee ajil algagui setguulch ee iim serthegii kino orchuulj ajil geed yavaj bgaa ene setguulch nart hariuthlaga avaasai