Аймгийн Прокурорын газраас Т-г тус аймгийн И сумын нутаг Х гэх газраас мод бэлтгэх зөвшөөрөлгүйгээр ойгоос 1.5 метрийн урттай, 82 ширхэг, 2.82 м3 хэмжээтэй, хуурай, шинэс төрлийн мод бэлтгэж, Хьюндай портер маркийн автомашинаар тээвэрлэн, ойн санд 309.523 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн.
Т нь 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр түлээний мод бэлтгэх зорилгоор зохих, зөвшөөрөл авалгүй, бэлтгэх арга технологийг зөрчиж ойгоос босоо мод огтолж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн болох нь тогтоогдсон.
Анхан шатны шүүхээс Т-г хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд заасны дагуу ойн санд учирсан хохирлын экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтоож хохиролд 928.569 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан байгаль орчин уур амьсгалын санд оруулах, мөн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 7.007.740 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийг хурааж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлүүлж, үлдэх хэсгийг болон хэрэгт битүүмжлэгдсэн 1.5 метрийн урттай, 82 ширхэг, 2.82 м3 хэмжээтэй хуурай шинэс төрлийн мод болон гэмт хэрэг үйлдэхэд ашигласан цахилгаан хөрөөг тус тус улсын орлого болгохоор шийдвэрлэв.
Сэтгэгдэл ( 0 )