“Хөгжлийн банк”-нд холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өчигдөр (2023.02.16) 09.00 цагт болох байсан ч 09.50 цагт Улаанбаатар чуулгын танхимд эхлэв. Энэ хэрэгт холбогдсон улстөрчдөөс Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг нар өөрийн биеэр ирсэн. УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Г.Амартүвшин тэргүүтэй олонх оролцогч бие төлөөлөгч, өмгөөлөгчөө илгээжээ.
Хэргийн нийт оролцогчид суудлаа эзэлсний дараа буюу 10.05 цагт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж хуралдааныг нээсэн. Товлосон ёсоор бол яллагдагч 80 хүн, дөрвөн хуулийн этгээд, прокурор зургаа, өмгөөлөгч 106, гэрч 28, хохирогчийн төлөөлөгч хоёр, шинжээч 10, хууль ёсны төлөөлөгчид 15, нийт 257 хэргийн оролцогч, дээр нь хэлэлцүүлгийг нээлттэй явуулах хүсэлт өгсөн хэвлэл, мэдээллийнхэн оролцох байсан. Тэгвэл хуралдааны эхэнд талуудын саналыг сонсоход дөрвөн хуулийн этгээд, тодруулбал дөрвөн өмгөөлөгч хуралдааныг хойшлуулах санал гаргасан. Үүнийг хуралдаан даргалагч хүлээж авахаас татгалзсан. Мөн прокурорын төлөөллүүд ч шүүх хуралдааныг үргэлжлүүлэх санал гаргасан. Гэвч өмгөөлөгчид маргаж, хуралдааныг 13.30 цаг хүртэл хойшлуулав.
Хуралдаан даргалагч, шүүгч Ж.Болдбаатар энэ асуудалд “Нэр бүхий өмгөөлөгчид гадаадад томилолтоор, эрүүл мэндийн шалтгаантай гэсэн шалтгаанаар хуралдааныг хойшлуулах хүсэлтээ бичгээр өгсөн. Гэхдээ шалтгаанаа тодорхой, үндэслэлтэй дурдаагүй учир 3-4 оролцогчоос болж шүүх хуралдааныг хойшлуулах боломжгүй” гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.
Түүнчлэн шүүх хуралдааны оролцогчид эхний санал дүгнэлтээ хэлэх хугацааг долоон минут, хоёр дахь санал дүгнэлтээ дөрвөн минутад багтаан хэлэх гэсэн шүүгчийн саналыг өмгөөлөгчид мөн эсэргүүцсэн. Өмгөөлөгчдийн төлөөлөл 80 гаруй хуудас материалыг долоон минутад багтаан танилцуулах боломжгүй, өмгөөлөгчдийн үг хэлэх цагийг хязгаарлах нь өмгөөлөх эрхээ үзүүлж чадахгүйд хүргэж байна гэсэн саналыг хэлж байв.
Шүүгчид зөвлөлдөөд эхний санал дүгнэлтийг 10 минут, дараагийн санал дүгнэлтийг таван минут байхаар шийдвэрлэсэн. Мөн 14 өмгөөлөгч шүүгчээс татгалзан гаргах хүсэлт гаргасныг нийт шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцэж, шүүх уг хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан юм. Ийнхүү шүүх хуралдааныг хойшлуулах, дараагийн удаад нь шүүгчээс татгалзан гаргаснаар мөн л хуралдааныг хийхгүй байх гэсэн хүсэлтүүдийг шийдэж, хэлэлцүүлэг цааш үргэлжлэхээр болсон. Ийнхүү “Хөгжлийн банк”-ийг хулгайлсан 80 гаруй хүнд холбогдох том бүлэглэлийн хэргийн шүүх хуралдааныг хойшлуулалгүй хэлэлцэх болсон нь шүүгчдээс ихээхэн эр зориг шаардсан алхам байсан гэж болно.
14.00 цагийн үед шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг цааш үргэлжлэхээр болтол оролцогчдын зүгээс дахиад асуудал үүсгэсэн. Зарим өмгөөлөгчийн зүгээс хуралдааныг хаалттай явуулах санал гаргасан. Харин, иргэд олон нийтийн зүгээс “Хөгжлийн банк”-наас хэчнээн тэрбумаар нь зээл аваад төлөлгүй “чанаргүй зээл”-ийн ангилалд шилжин улс, ард түмнээ хохироож, хөгжлийг чөдөрлөсөн хүмүүс зургийг нь авахаас айж, хувийн нууц хэмээн шүүх хурлыг хаалттай явуулах хүсэлт гаргаж байгааг шүүмжилж байсан юм. Мөн хэвлэл, мэдээллийн салбарынхан хуралдааныг хаалттай горимд шилжүүлэхийг эсэргүүцсэн.
Эцэст нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд яллагдагч Хөгжлийн банкны захирал асан Б.Батбаярын өмгөөлөгч П.Одонтунгалаг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт заасны дагуу хаалттай явуулах тухай хүсэлт гаргасныг прокурор үндэслэлтэй гэж дэмжиж, шүүгч хүлээн авснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хаалттайгаар үргэлжлэхээр болсон юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4.2-д төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүх хуралдааныг бүхэлд нь эсвэл хэсэгчлэн хаалттай явуулахаар заасан байдаг. Энэ удаагийн урьдчилсан хэлэлцүүлэг нь мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой төрийн нууц, хувь хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой зүйлийг хэлэлцэх учраас өмгөөлөгчийн саналыг прокурорууд дэмжиж байгаагаа илэрхийлж байсан юм. Ийнхүү эхлэхээсээ өгсүүлэн “хойшлуулах”, “шүүгчээс татгалзан гаргах” гэхчлэн ямар нэгэн байдлаар хийхгүй байх, хэлэлцүүлэхгүй гэсэн элдэв хориг, хүсэлтийг давсан урьдчилан хэлэлцүүлэг хаалттайгаар цааш үргэлжилсэн юм. Хаалттай байдалд хэлэлцэгдэнэ гэдэг хардлага төрүүлж байгаа юм. Учир нь Монголын шүүх, прокурорууд хамтран хэрэг наймаалцдаг, авлига авч үгсэн тохирдог, өмгөөлөгчид ч авлигын нэг сүлбээтэн болдог, сүлжээнд орсон байдаг гэдгийг олон нийт хэлж буй юм.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 3 )
Ard tumen min.nud tsabchilgui haraarai gej Erunhii said Ouyn- erdene yarij bn lee...Ard tumen nudee tsabchilgui harj bn.huibaldaan hiideg Mongol turiin deer garah geed baigaa Mafiin bulegleliin esreg Shuugchid odoo l temtseh tsag chin irsen shuu.Ta nariig Eebii,Jenko tomilson bailaa gehed Mongoliin ard tumen tsalinjuulj baina !!! Odoo l Turduu Unench zutgetsgeeee?!!!!
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n