Оросын ард түмний өвлийг үдэж, хаврыг угтдаг “Масленица” буюу Шар тосны баярыг Улаанбаатар дахь Русский Дом ирэх долоо хоногийн ням гарагт (2-р сарын 26) тэмдэглэх аж.
Шар тосны баярын түүх нь эрт дээр үеэс улбаатай. Энэ эртний баярыг оросууд онгон шүтэх уламжлалаас өвлөн авсан байна. Эрт дээр үед нар эргэж, хавар эхэлж байгаатай холбогдуулж энэ баярыг тэмдэглэж байсан гэж үздэг.
Энэ баяр нь хавар эхэлсний баяр бөгөөд удаан үргэлжилсэн Оросын өвлийг баяр хөөртэйгээр үддэг байна.
Сэтгэгдэл ( 0 )