Б.Баттөмөр, Ц.Сэргэлэн нар нэрээ цэвэрлэлээ, ДАРААГИЙНХ НЬ ХЭН БЭ?!

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 02 сарын 17

АТГ-аас нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдон шалгагдаж байсан УИХ-ын хоёр ч гишүүнийг дээрх хэрэгт холбогдолгүй болохыг нь тогтоож, хэргийг хаажээ.

Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Ц.Сэргэлэн нар олон нийтийн анхаарлын төвд байгаа нүүрсний гэх тодотголтой хэрэгт ямар ч холбоогүй гэдэг нь ил боллоо.

Тэдэнд АТГ-аас "Мөрдөн шалгах ажиллагааны явцад танд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах үндэслэл тогтоогдоогүй болно" гэсэн бичгийг тус бүрт нь хүргүүлжээ. 

Харин эсрэгээрээ УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, А.Адъяасүрэн, Ж.Мөнхбат болон Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан нарыг нүүрсний хулгайн хэрэгт холбоотой болохыг нь тогтоож, яллагдагчаар татан шалгаж байна.

Эндээс дүгнэхэд Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн эхлүүлсэн шударга ёсны төлөөх тэмцэл үр дүнгээ өгч байна гэж хэлэхэд болно.

Хэрэв уншигчид санаж байгаа бол анх АТГ-аас өнгөрсөн оны арванхоёрдугаар сард нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдсон 17 албан тушаалтан, улстөрчийн нэрийг зарлаж байлаа. Тэдний дунд УИХ-ын долоон гишүүн багтсан байдаг.

Өөрөөр хэлбэл, МАН-аас УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Ц.Анандбазар, Н.Наранбаатар, Ц.Сэргэлэн, Ш.Раднаасэд, АН-аас УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, А.Адъяасүрэн нарыг нүүрсний хулгайн хэрэгт шууд болон шууд бус утгаараа холбоотой гэдгийг АТГ-аас тодотгосон юм. 

Тэгвэл өнөөдрийн байдлаар нэр нь зарлагдсан долоон УИХ-ын гишүүний хоёр нь нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбогдолгүй болох нь тогтоогдлоо. Харин эсрэгээрээ хоёр нь хэрэгт хамааралтай болох нь тогтоогдож, яллагдагчаар татагдан шалгагдаж байна.

Ямартай ч нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдсон улстөрчдийн хэн нь хэн бэ гэдэг нь тодорхой болж эхэлж байна. Товчхондоо тос, усаараа ялгарч байна гэхэд хол зөрөхгүй ээ. 

Сонирхуулахад, анх нүүрсний хулгайн хэрэгт холбогдуулан 17 албан тушаалтан, улстөрчийн нэрийг зарлаж байсан бол өнөөдөр энэ тоо хэд дахин нэмэгджээ. АТГ-аас өгсөн мэдээллээр өнөөдрийн байдлаар нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдсон 75 албан тушаалтан, улстөрчийг яллагдагчаар татаж, мөрдөн шалгаж ажиллагааг үргэлжлүүлж байна. 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(86.111.138.69) 2023 оны 02 сарын 26

Sergelen general bol yasnii hilchin unench hun gej .Ahmad hilchin hurandaa ah min tegj hundelj yabdag um

1  |  0
ЗОЧИН(66.181.184.161) 2023 оны 02 сарын 20

баттөмөр гишүүн гайгүй хүн бололтой байдаг. хүн холбогдолгүй байхад нь гүтгэвэл аймаар биз дээ. тэнгэр хол газар хатуу гэдэг зүгээр нэг үг биш шүү.

1  |  0
ЗОЧИН(66.181.184.161) 2023 оны 02 сарын 18

баттөмөр гишүүн гайгүй хүн бололтой байдаг. хүн холбогдолгүй байхад нь гүтгэвэл аймаар биз дээ. тэнгэр хол газар хатуу гэдэг зүгээр нэг үг биш шүү.

0  |  0
DR. ADITYA(129.205.113.144) 2023 оны 02 сарын 18

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

mnbvcб(176.66.87.78) 2023 оны 02 сарын 18

Ингээд бүгд цагаадах юм байна л даа...

1  |  0
гайхагч(139.5.216.232) 2023 оны 02 сарын 20

мөнч хачин юмдаа.энэ хавар зг огцрох болно. сэргэлэн цэвэр байна гэхэд хэн үнэмших юм бэ?\n

0  |  1
зочин(43.228.130.188) 2023 оны 02 сарын 20

сая энэ мэдээг хараад тамхины цэг дээр тамхилж байхад хүмүүс ярих нь Аюурсайхан, Д.Батэрдэнэ, Мөнхбат нар яах аргагүй холбогдож явахаар байгаа, харин Баттөмөр, Сэргэлэн, Анандбазар нар холбогдоогүй нь тогтоогдож байгаа Наранбаатар, Раднаасэд 2-ийг шалгаж дуусгаагүй гэцгээж байсан даа

0  |  1
Top