БОАЖЯ | Ахмад зүтгэлтнүүдээ хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

Б.Батчимэг | Zindaa.mn
2023 оны 02 сарын 17

Монгол түмний уламжлалт баяр, XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх харагчин усан туулай жилийн сар шинийн баярыг угтан Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга, ТЗУГ-ын дарга А.Энхбат нар БОАЖЯ-наас өндөр насны тэтгэвэрт гарсан ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Арга хэмжээний үеэр салбарын бодлого, зорилт, хэрэгжүүлж буй ажлынхаа талаар танилцуулж, ахмадуудын зүгээс зөвлөгөө, зөвлөмж авав.

Мөн байгаль орчны салбарт хэрэгжүүлж буй томоохон төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд “Ахмадын зөвлөл”-ийн гишүүдийн оролцоог хангах, зөвлөн туслах үйлчилгээг авах зорилгоор яамны цахим хуудсанд ахмадуудын дэлгэрэнгүй мэдээлэл, бүтээлийн жагсаалт, мэргэшсэн чиглэлийн талаарх мэдээллийг байршууллаа.

Түүнчлэн эргэх холбоотой ажиллах нөхцөлийг бүрдүүлж ЦУОШГ-ын байранд “Ахмадын өрөө”-г тохижуулж хүлээлгэн өгөв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top