Цэргийн цол олгож, тангараг өргөх ёслолын ажиллагаа боллоо

2023 оны 02 сарын 17

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын Харуул хамгаалалтын ажилтан бэлтгэх сургалтыг амжилттай суралцаж, төгссөн сонсогчдыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын тушаалаар харьяа хорих анги, шийдвэр гүйцэтгэх газар, салбар нэгжийн сул орон тоонд томилж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны болон Төрийн жинхэнэ алба хаагчийн тангараг өргүүллээ.

Тангараг өргөх ёслолын ажиллагаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын дарга, дэд хурандаа Б.Дашдаваа, Санхүү, үйлдвэр, хөрөнгө оруулалтын газрын дарга, хурандаа Б.Батбаяр, Хяналт шалгалт, аюулгүй байдлын газрын дарга, хурандаа П.Батзориг, Хорих ял эдлүүлэх албаны дэд дарга, хурандаа Ч.Нэргүй нар оролцлоо.

Энэ үеэр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын дарга, дэд хурандаа Б.Дашдаваа нийт томилогдсон алба хаагчдад хандаж, хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, өргөсөн тангарагтаа үнэнч байж, идэвх зүтгэл гарган тогтвор суурьшилтай ажиллахыг хүслээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top