Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар шатахуун тээвэрлэлтийг эхлүүлнэ

Б.Батчимэг | Zindaa.mn
2023 оны 02 сарын 17

“Монголын төмөр зам” ТӨХК, “Монголын газрын тосны бүтээгдэхүүн импортлогчдын мэргэжлийн холбоо”-той өнөөдөр /2023.02.17/ хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Стратегийн томоохон орд газруудад үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллага, бүс нутгийг хямд өртөг бүхий шатахуунаар хангах зорилгоор байгуулж буй тус санамж бичигт “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх Захирал П.Ганхүү, “Монголын газрын тосны импортлогчдын мэргэжлийн холбоо”-ны Гүйцэтгэх захирал Л.Ганболд болон мэргэжлийн холбоог төлөөлж гишүүд болох “Шунхлай” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ж.Мөнхнаран, “Сод Монгол” ХХК-ийн Дэд захирал Н.Гансүх, “Петровис ойл” ХХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Н.Насанжаргал нар гарын үсэг зурлаа.

Тус санамж бичгийн хүрээнд Төмөр замын тээврийн тасралтгүй найдвартай байдлыг хангаж шатахуун тээвэрлэхтэй холбоотой хөрсний бохирдлыг багасгах, байгаль орчинд үүсэж болох сөрөг нөлөөллийг бууруулах, төмөр замын тээвэр, логистикийн тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.55.191.194) 2023 оны 02 сарын 18

төмөр замаар явдаг л ачаа биздээ юү олон гарын үсэг зурдаг юм бэ хүнд суртал гэж энэ л биздээ

0  |  0
Top