Израилийн Тель Авив хотод өнгөрөгч пүрэв гарагт /2023.02.16/ эхэлсэн "Тель Авив-Их дуулга-2023" олон улсын тэмцээний +100 кг-ийн жинд ОУХМ Одхүүгийн Цэцэнцэнгэл Азербайжан улсын бөх Ушанги Кокауриг вазари үнэлгээгээр ялж, алтан медаль хүртэж, Монгол Улсын Төрийн дууллыг эгшиглүүллээ.
Тус тэмцээнд 52 орны эрэгтэй 224, эмэгтэй 174, нийт 389 жүдоч өрсөлдөж байгаа бөгөөд манай улсаас 18 жүдоч хүч үзэж байгаа юм.
Дашрамд өгүүлэхэд "Тель Авив-Их дуулга-2023" олон улсын тэмцээний 90 кг-ийн жинд ОУХМ Г.Алтанбагана Олимпийн наадмын мөнгөн медальт Кубын тамирчин Иван Силваг нэмэлт цагт цэвэр ялж, хүрэл медаль хүртээд байгаа билээ.
Сэтгэгдэл ( 2 )
Tand bayar hurgej az jargal eruul enh amjilt sain saihan buhniig husen erooe
Энэ улны хумуужилтэй нехер байна лээ шуу, жудогийн холбоо анхаарахад гэмгуй л байх