Дорноговь аймгийн Цагдаагийн газарт өчигдөр буюу 2023 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр “Тээврийн хэрэгслээ хулгайд алдлаа” гэсэн дуудлага мэдээлэл ирсний дагуу шалгалтын ажиллагаа явуулахад урьд нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж байсан этгээд нь тээврийн хэрэгслийн эзэмшигчийг дэлгүүрт үйлчлүүлж байх хугацаанд асаалттай байсан тээврийн хэрэгслийг хулгайлан авч явсан нь тогтоогдсон байна.
Иймд иргэдэд дэлгүүр үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлэх хугацаандаа тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг ханган, унтраах, түгжих үйлдлийг хийж байхыг Дорноговь аймгийн Цагдаагийн газраас анхааруулжээ.
Сэтгэгдэл ( 0 )