СУДАЛГАА: Өсвөр насны дөрвөн хүүхэд тутмын нэг нь дээрэлхүүлдэг

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 02 сарын 22

Монгол Улсад өсвөр насны дөрвөн хүүхэд тутмын нэг нь дээрэлхүүлдэг гэдэг нь судалгаагаар тогтоогдсон. Дээрэлхэлт нь зөвхөн зодож, цохих хэлбэрээр илэрдэггүй. Хэн нэгнээс зориудаар нүүр бууруулах, гадуурхаж ганцаардуулах, мөнгө нэхэх, нууцыг нь задална гэж сүрдүүлэх зэрэг сэтгэл зүйн дарамт учруулах бие бялдар гадаад үзэмжээр нь хочлох, доромжлох, цуу үг тараах зэрэг байдлаар илэрч байна. Сүүлийн үед хуурамч хуудас нээж, бусдыг доромжлох таагүй сэтгэгдэл үлдээх, онцгүй гарсан зургийг нь нийгмийн сүлжээнд тараах зэрэг цахим дээрэлхэлт хүүхэд, залуусын дунд түгээмэл болжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top