Засгийн газраас 2023 оны хоёрдугаар сараас эхлэн нүүрсийг биржээр дамжуулан хил үнээр экспортлохоор болсон. Энэ хүрээнд уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааг “Монголын хөрөнгийн бирж” ХК-иар гүйцэтгүүлж байгаа юм.
Монголын хөрөнгийн биржээр нүүрсний ээлжит арилжаа цагаан сарын өмнөхөн буюу хоёрдугаар сарын 15, 17-ны өдрүүдэд явагдлаа. Нээлттэй цахим арилжааны системээр төрийн болон хувийн хэвшлийн хоёр компани оролцож, нийт 96 мянган тонн нүүрс худалдаалжээ.
Тухайлбал, төрийн өмчийн “Эрдэнэс Тавантолгой” ХК нүүсний гурав дахь арилжаагаа хийж, нийт 10 багц буюу 64 мянган тонн хатуу коксжих нүүрсийг хил нөхцөлөөр худалдаалсан байна. Тус компани дээрх 64 мянган тонн нүүрсийг Yueyang SINOMA Trading Corporation Ltd компанид 11,430,400 ам.доллараар борлуулжээ. Ийнхүү “Эрдэнэс Тавантолгой” ХК гурван удаагийн биржийн арилжаагаар нийт 160 мянган тонн нүүрсийг хил нөхцөлөөр борлуулаад байна.
Харин хувийн хэвшлээс тухайн өдрийн арилжаагаар “Энержи Ресурс” ХХК 5 багц буюу нийт 32 мянган тонн баяжуулсан коксжих нүүрсийг 196 ам.доллараар Inner Mongolia Kai Bin Energy компанид худалдаалжээ.
Тухайн өдрийн арилжаагаар коксжих нүүрсний ханш тонн тутам нь 178.6 ам.долларт хүрсэн байна.
Арилжаалсан нүүрсийг гуравдугаар сарын 22-ны дотор Гашуунсухайт боомт дахь Чингэлэгт тээврийн терминалаас нийлүүлэх аж.
Сэтгэгдэл ( 1 )