"Чингис хаан" нисэх буудлын ажилчид цэвэрлэгээгээ хийж байна

2023 оны 02 сарын 26

БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ, БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга Т.Мөнх-Од, Аялал жуулчлалын хөгжлийн төвийн захирал С.Энхчимэг нар “Монголд зочлох жил -2023-2025”  ажлын хүрээнд "Чингис хаан" нисэх онгоцны буудлын үйлчилгээний соёл, ариун цэвэр, “Welcome to Mongolia” брэндинг, сурталчилгаа байрлуулсан эсэх, жуулчдын хот руу зорчих автобус, таксины хүртээмж, үнэ, зочдын орох гарах болон ачаа хүлээн авах хэсэгтэй танилцав.

Энэ үеэр БОАЖ-ын Сайд "Чингис хаан" Олон улсын нисэх буудал тоос шороо, тортог, бохир байдал хэтэрсэн байна. Чингис хаан олон улсын нисэх буудал нь Монгол Улсын агаарын боомт билээ. Угтах зочдоо үүдээрээ оруулахдаа цэвэр цэмцгэр байх хэрэгтэй. Тоос шороо, тортог, бохир байдал хэтэрсэн байна" гэдгийг онцолсон.

Дээрх асуудлуудад Чингис хаан олон Улсын нисэх онгоцны буудал хангалтгүй ажиллаж байгаа ба чанар үйлчилгээг ойрын хугацаанд сайжруулах, Монгол Улсын нүүр хуудас болох гол газруудын нэг учир Засгийн газраас гаргаж буй бодлого шийдвэртэй үйл ажиллагаагаа уялдуулах, жуулчин орж, гарахад ямар нэгэн хүндрэл учруулдаггүй байх, цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах, “Welcome to Mongolia” сурталчилгааг байршуулах тал дээр анхаарч ажиллахыг БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ “Чингис хаан” Олон Улсын нисэх онгоцны буудлын гүйцэтгэх захирал Китанака Такэфумид үүрэг болгов.

БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ өмнө нь зургаа удаа ирж ажилласан ба ирэх бүрт энэ асуудал сайжрахгүй байгаа тул хэрэв энэ байдлаар үргэлжилнэ гэвэл  “Нью Интернэйшнэл” ХХК-ийн менежмент хариуцагчийг солих асуудлыг хөндөхийг санууллаа. Мөн үйл ажиллагаагаа “Монголд зочлох жил - 2023-2025” арга хэмжээнд уялдуулж, хамтран ажиллахыг хүслээ.

Дээрх үүрэг даалгаврын дагуу "Чингис хаан" олон улсын нисэх буудлыг цэвэрлэгээг хийж эхэлжээ.


 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.191.182) 2023 оны 02 сарын 27

заваан юмаа цэвэрлэгээ хийхгүй бол үйлчлэгчээр яадаг байна зүгээр гэрээгээ цулаад өөрсдөө шийдмээр юмаа

0  |  1
X(192.82.82.64) 2023 оны 02 сарын 27

Uu huurhii, nuguu heden yaponchuudiig huuj gargaad uursduu management avah ajillagaa yavuulj bgam bna., nuuguu mungu ideh asuudal da.

0  |  0
zochin(49.96.242.161) 2023 оны 02 сарын 27

theverhen orond orchind hugjul togtono mgl ulsiin hugjul ardtumnees ih shaltgaalna ymarch hoggui orching burduulhed ymarch ornii zochid uzej harj amdrah iig husnee mgl uls.n hugjul ard erged.s bugd shaltgaalna hun bur hoggui orchin burduulj hog buruu haysan ulsd hatuu huuli durem torguul tavhad mgl Arab oron chig hugjuj chadna daanch mgl chuud ajildgui ajil hiidgui bilen harj muruuddug ardtumen ymarch yumd hariuthlagagui

1  |  1
Зочин(150.129.140.24) 2023 оны 03 сарын 05

Онгоцны буудлын цэвэрлэгээ, үйлчилгээ муу байгаа бол шүүмжлэх нь зөв л байх, гэхдээ үүрэг даалгавар өгөх нь энэ энэ сайдын ажил мөн үү, Монголд жуулчин ирэхгүй байгаа нь үзүүлэх, харуулах, хүний сонирхол татах юмгүйдээ байгаа болохоос онгоцны буудлын цэвэрлэгээ, үйлчилгээнд биш байх аа

2  |  2
Зочин(202.179.26.246) 2023 оны 02 сарын 26

Японы Хувийн Компаний хөрөнгөөр баригдсан 200 хүнийг хүлээж авах хүчин чадалтай , Япон Захиралуудтай Японы Онгоцны буудал 100хувь Орлого Мөнгөө Буцааж аваад гарна

1  |  0
zochin(66.181.178.217) 2023 оны 02 сарын 26

маш зөв асуудлыг хөндлөө. Өнгөрсөн зун ирсэн найзууд шинэ нисэх бохир, заваан байна гэж хэлж байсан. Бас солонгосоос ирсэн охин Гандан хийдээр ороод гарахдаа ямар аймшгийн бохир юм бэ гэж дуу алдаж байсан шүү, санаа зовмоор , , ,

1  |  0
Top