НАУРЫЗ | "Бүргэд" драмын жүжгийг монгол хэлээр тавина

Админ | Zindaa.mn
2023 оны 02 сарын 27

Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид казахын ард түмний шинэ жилийн баяр Наурызыг угтан Улаанбаатар, Эрдэнэт хотод ирэх сарын 11-13-ны өдөр аялан тоглолт хийнэ.

Энэ үеэр Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Ахтаны "Бүргэд" найраглалаас сэдэвлэн бичсэн Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Р.Шынайн "Бүргэд" драмын жүжгийг монгол хэлээр тавина. Мөн театрын уран бүтээлчид Наурыз баярт зориулан тусгайлан бэлтгэсэн концерт тоглох аж.

Уг ажлыг зохион байгуулахад Монгол Улсын Соёлын яам, Улаанбаатар хот дахь Баян-Өлгий аймгийн Нутгийн зөвлөл дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байна.

Театрын уран бүтээлчид ирэх сарын 11-ний өдөр Эрдэнэт хотод, 12-ны өдөр Налайх дүүрэгт, 13-ны өдөр Улаанбаатар хотод Монголын үйлдвэрчний эвлэлийн Соёлын төв өргөнд тус тус тоглоно.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн (192.82.90.124) 2023 оны 03 сарын 28

Дийлэнх монголчууд Баян-Өлгийчүүдийг АНУ-ын даалгаврын дагуу дарамталж, хахуульд нь үр удмаараа АНУ-д хууль ёсоор амьдрах эрх ба санхүүжилт авдаг юм. Одоо бүр ил гарчихсан. They show.

0  |  0
Top