Парис Хилтон: Би 20 хүүтэй...

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 27

 

Саяхан тээгч эхийн тусламжтайгаар бяцхан хүүгээ өлгийдөн авсан Парис Хилтон охинтой болохыг хүсэж байгаа тухайгаа нэгэн ярилцлагынхаа үеэр дурджээ. 

Энэ жил 42 нас хүрч байгаа тэрээр 2020 оноос хойш 7 удаагийн оролдлогоор 20 үр хөврөл хадгалуулжээ. Энэ тухайгаа тэрээр "Надад хөвгүүд бий. Би 20 хүүтэй... Дөнгөж сар гаруйн өмнө дахин эс өгсөн. Одоо охин байгаа эсэхийг харахын тулд үр дүнг нь хүлээсээр л байна. Миний амьдрал олон нийтэд хэт нээлттэй байсныг би мэдэрсэн. Тиймээс тээгч эхийн асуудлыг нууцлахыг хүсэж байна" гэжээ. 

Түүний хүүгийн нэрийг Финикс Баррон Хилтон Реум гэдэг. Ирээдүйд төрөх охиндоо Лондон хэмээх нэр хайрлана хэмээн төлөвлөөд байгаа тэрээр хүүхдүүддээ хотын нэр өгнө хэмээн эртнээс бодсон тухайгаа мөн дурдсан байна. 

Парис Хилтон, Картер Реум нар 2019 оны сүүлээр болзож эхэлсэн. 2021 оны сүүлээр хуримаа хийсэн тэд хэдэн хүүхэдтэй болохоор төлөвлөсөн нь одоогоор тодорхойгүй байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top