Мөөеө аварга С.Мөнхбатад “Миний нэрийг хамгаалж, өргөж яваарай” хэмээн захиж байжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 15

Монгол бөхчүүд улам залуужиж, барилдааны ур чадвар нь сайжирсаар байгаа ажээ. Энэ жилийн наадам үүнийг дахин нотоллоо. Бөхийн тааварт аанай л жижүүрийн хүн шиг бичигдэж байсан Өсөрбаярын үе өнгөрч байгаа бололтой. Түүнийг шавилхан биетэй, санаанд оромгүй Бат-Эрдэнэ гэгч залуу аатай нь аргагүй хаялаа. Хаяхдаа бүр баараггүйгээр хаячихлаа шүү дээ. Хөлд нь гүйж ороод өргөж байгаа нь даанч урамтай байлаа. Тэгвэл Увс аймгийн Баруунтуруун сумын уугуул С.Мөнхбат аваргын энтэй бөх гэдгээ харууллаа. Хэдэн жилийн өмнө түүнийг бөхийн гараагаа эхэлж байх үед Төв аймгийн их аварга Мөнхбат гуай уулзаад “За хө, чи чинь миний нэрийг авсан хүү байна. Бөхийн торгон дэвжээнд Мөнхбат гэдэг энэ нэрийг хамгаалж, өргөж яваарай, чи чадна биз дээ” гэж ам асууж байсан гэдэг. Идэрхэн начин С.Мөнхбат ч Мөөеө аваргын энэ үгийн учрыг ойлгож ядах юу байхав, шулуухан л “За, би хичээнэ ээ” гэсэн байна. Үнэхээр их аварга Мөнхбат гуай бөх хүнийг шинжиж  таньсандаа ийнхүү хэлсэн болов уу. Өнөө жилийн наадам өнгөлсөн С.Мөнхбатын барилдаан бүхэн хурц дайчин байлаа. Монгол улсын 47 дахь аварга болсон түүний гарын багш нь “Алдар” спорт хорооны дарга, аварга О.Балжинням юм билээ. Тэрээр “Би шавиараа бахархахаас яахав. С.Мөнхбат маань бэлтгэлээ сайн хангажээ” гэж байв. Бөхийн тааварт багтаагүй явсан С.Мөнхбат наадмын үзүүр түрүү булаалдахаар дэвэн дэвсээр гарч ирэхэд л хүмүүс түүнийг гэнэт ойлгож эхэлсэн байх аа. Сэлэнгэ аймгийн Мандал сумын харъяат Г.Эрхэмбаярыг ч мөн ялгаагүй, ийм өндөр хэмжээнд барилдаж арслан цолонд хүрнэ гэж бөхийн тааварчид, бөх сонирхогчид зүүдлээ ч үгүй байсан юм. Монгол бөхийн эгнээнд шинэ үеийнхэн ийнхүү хүч түрэн орж ирж буй ажээ.

О.Баяр. Zindaa.mn
Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(174.6.79.50) 2025 оны 03 сарын 13

And what do you write?,

1  |  0
(62.210.78.209) 2025 оны 03 сарын 13

I”m not working at the moment

1  |  0
(62.210.78.209) 2025 оны 03 сарын 13

I”d like to pay this in, please

1  |  0
(62.210.78.209) 2025 оны 03 сарын 13

Could I ask who”s calling?

1  |  0
(62.210.78.209) 2025 оны 03 сарын 13

I”d like to tell you about a change of address

1  |  0
(62.210.78.209) 2025 оны 03 сарын 13

I”m happy very good site

1  |  0
(62.210.122.209) 2025 оны 03 сарын 13

We need someone with experience

1  |  0
(62.210.122.209) 2025 оны 03 сарын 13

I enjoy travelling

1  |  0
(62.210.122.209) 2025 оны 03 сарын 13

Pleased to meet you

1  |  0
(62.210.122.209) 2025 оны 03 сарын 13

Do you know the address?

1  |  0
(62.210.142.7) 2025 оны 03 сарын 13

Do you know the number for ?

1  |  0
(62.210.142.7) 2025 оны 03 сарын 13

Which team do you support?

1  |  0
(62.210.142.7) 2025 оны 03 сарын 13

I”ve got a full-time job

1  |  0
(62.210.142.7) 2025 оны 03 сарын 13

Have you got any experience?

1  |  0
(62.210.142.7) 2025 оны 03 сарын 13

Another service?

1  |  0
Close menu