Монголын волейболын холбооны Үндэсний дээд лигийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт Т.Хангал өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 4-ний өдөр Тайланд улсыг зорьсон билээ. Тэрбээр тус улсын Дээд лигт тоглох урилга хүлээн авсан бөгөөд Монголын хоёр дахь лигонер тамирчнаар явсан юм.
Тэгвэл Т.Хангалын баг Тайландын дээд лигийн аваргаар тодорч, Т.Хангал мөн тус лигийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор шалгарчээ.
Түүний баг лигийн турш нэг ч хожигдолгүйгээр лигийг тэргүүлжээ.
Т.Хангал нь "Ноён" багийн шилдэг тоглогч, Монголын волейболын нэгэн үеийн шилдэг тамирчин, өдгөө дасгалжуулагчаар амжилттай ажиллаж буй О.Тамирын хүү билээ.
Сэтгэгдэл ( 0 )