Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны 2 дугаар сарын 20-ноос 24-ний өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 29775, мөрдөн байцаалтын 2679 хэрэгт хяналт тавьж ажиллажээ.
Үүнээс Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 32, Өмчлөх эрхийн эсрэг 18, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 8, Бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 3, Хууль бусаар ан агнах 2, Авлига албан тушаалын 1, нийт 64 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.
Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн хэргээс дурдвал:
-Говь-Алтай аймгийн прокурорын газраас Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолоор Ховор амьтны жагсаалтад багтсан “Хар сүүлт”-ийг агнаж, тээвэрлэсэн иргэн А-д холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
-Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолоор Ховор амьтны жагсаалтад багтсан “Зэрлэг гургуул, Зэгсний зэрлэг гахай”-г агнаж, тээвэрлэсэн иргэн Б-д холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Сэтгэгдэл ( 0 )