Н.Тэмүүлэн: Нүүрсний хэрэгт 78 албан тушаалтан, улстөрчийг яллагдагчаар татсан

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 02 сарын 28

АТГ-аас өнөөдөр /2023.02.28/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр тус газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн "Нүүрсний хэргийг гурван байгууллагын хамтарсан Ажлын хэсэг гарч ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар хэрэг бүртгэлийн 24, мөрдөн байцаалтын 16 хэрэг шалгагдаж байна. Өөрөөр хэлбэл, нийт 40 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Үүнээс гурван хэргийнх нь мөрдөн шалгах ажиллагаа дууссан. Хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлээд байна" гэлээ. 

Түүнчлэн "Мөрдөн шалгах ажиллагааг тасралтгүй явуулж байна. Нийт 78 иргэн, албан тушаалтанд хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байна. Үүнд, нийтийн албан тушаалтан 42 байна. Улс төрд нөлөө бүхий этгээд болох УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн авлига өгөх гэмт хэрэгт, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат албан тушаалаа урвуулан ашиглаж, хохирол учруулсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжих, УИХ-ын гишүүн Н.Наранбаатар албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан албан тушаалаа урвуулан ашигласан зэрэг үндэслэлээр яллагдагчаар татагдсан байна" гэх мэдээллийг өглөө.

ЯЛЛАГДАГЧААР:

-Зам тээврийн сайд асан 1,

-Төрийн нарийн бичгийн дарга асан 2,

-Аймаг сумын Засаг дарга 2,

-УИХ-ын гишүүний зөвлөх 1,

-Гаалийн улсын байцаагч 12,

-Хил хамгаалах байгууллагын ажилтан 4,

-Авто тээврийн үндэсний төвийн ажилтан 4,

-Боомтын захиргааны мэргэжилтэн 2

-"Эрдэнэс Тавантолйгой" ХК-ийн ажилтан 6,

- "Тавантолгой төмөр зам" ХК-ийн 3,

-Нэр бүхий хуулийн этгээдийн 14 албан тушаалтан, 12 иргэн яллагдагчаар татагдаад байна.

ШУУД ДАМЖУУЛАЛТ
 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ц(66.181.182.161) 2023 оны 02 сарын 28

Цайрдаг юмдаа

0  |  0
цэций(64.119.25.229) 2023 оны 02 сарын 28

УИХ-н гишүүн морь хочит д.батэрдэнийн нэр алга.

0  |  0
Top