А.Адъяасүрэн гишүүнийг авлигын хэргээр яллагдагчаар татжээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 02 сарын 28

АТГ-аас УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнг нүүрсний хэрэгт холбогдуулан яллагдагчаар татан шалгаж байгаа билээ. Түүнийг авлига өгөх гэмт хэрэгт буруутгаж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм. 

Тэгвэл АТГ-аас өнөөдөр /2023.02.28/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр тус газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн "Нүүрсний хэргийг гурван байгууллагын хамтарсан Ажлын хэсэг гарч ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар хэрэг бүртгэлийн 24, мөрдөн байцаалтын 16 хэрэг шалгагдаж байна. Өөрөөр хэлбэл, нийт 40 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Үүнээс гурван хэргийнх нь мөрдөн шалгах ажиллагаа дууссан. Хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлээд байна. Мөрдөн шалгах ажиллагааг тасралтгүй явуулж байна. Нийт 78 иргэн, албан тушаалтанд хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байна. Үүнд, нийтийн албан тушаалтан 42 байна.

Улс төрд нөлөө бүхий этгээд болох УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн авлига өгөх гэмт хэрэгт, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат албан тушаалаа урвуулан ашиглаж, хохирол учруулсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжих, УИХ-ын гишүүн Н.Наранбаатар албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан албан тушаалаа урвуулан ашигласан зэрэг үндэслэлээр яллагдагчаар татагдсан байна" гэх мэдээллийг өглөө.
 

ШУУД ДАМЖУУЛАЛТ
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.160.36) 2023 оны 03 сарын 01

иймэрхүү чадваргүй авгай нарыг солих хэрэгтэй ажил гэхээсээ илүү хахуульдаж мөнгө угаах ашиг олох хүсэл ихтэй новшнууд ш дээ

0  |  0
Top