Т.Аюурсайханыг зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан гэх үндэслэлээр шалгаж байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 02 сарын 28

АТГ-аас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг нүүрсний хэрэгт холбогдуулан яллагдагчаар татан шалгаж байгаа билээ. Түүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах гэмт хэрэгт буруутгаж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж. 

Энэ талаар өнөөдөр /2023.02.28/ АТГ-аас мэдээлэл өглөө.

Энэ үеэр тус газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн "Нүүрсний хэргийг гурван байгууллагын хамтарсан Ажлын хэсэг гарч ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар хэрэг бүртгэлийн 24, мөрдөн байцаалтын 16 хэрэг шалгагдаж байна. Өөрөөр хэлбэл, нийт 40 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Үүнээс гурван хэргийнх нь мөрдөн шалгах ажиллагаа дууссан. Хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлээд байна. Мөрдөн шалгах ажиллагааг тасралтгүй явуулж байна. Нийт 78 иргэн, албан тушаалтанд хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байна. Үүнд, нийтийн албан тушаалтан 42 байна. Улс төрд нөлөө бүхий этгээд болох УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн авлига өгөх гэмт хэрэгт, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат албан тушаалаа урвуулан ашиглаж, хохирол учруулсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжих, УИХ-ын гишүүн Н.Наранбаатар албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан албан тушаалаа урвуулан ашигласан зэрэг үндэслэлээр яллагдагчаар татагдсан байна" гэх мэдээллийг өглөө. 

Сануулахад, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтээ УИХ-ын даргад хүргүүлээд байгаа аж. 
 

ШУУД ДАМЖУУЛАЛТ
 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.179.21.204) 2023 оны 02 сарын 28

ichej amidar Ayursaihan guai.

1  |  0
Zochin(86.111.136.175) 2023 оны 02 сарын 28

Ajnai Bat-erdene bol hamgin tom hulgaich shuu.Umnugobi baitugai barag Mongoliig atgah gej bsan hun!!! Ayursaihan bol shudarga il hun gej boddog bsansan yamr sonin um bee.3 uruu baurand l amidardag jiriin zub zaluu bsandaa buur gaihaad bn!?

3  |  1
Zochin(86.111.136.175) 2023 оны 03 сарын 01

Huniig shalgaj duusaad uneheer tiim bh um bol zarlaj baimaar um.Shalgaj. bn gedeg gemt heregten gesen ug bish bizdee.Bi lab Ayursaihan gishuunii orond Cu.Bat...iig shalgah estoi !buur M.Emhboldiug chbgesen shalgaj UBiig Utaanbaatar bolgoh anhnii zamiig ehluuksen hun

0  |  1
амгалан(64.119.25.229) 2023 оны 02 сарын 28

д.батэрдэнэ мөн адил нүүрсний хулгайн асар том сүлжээ грүпп бий болгож зохион байгуулсан шүүдээ. аавын хүүхдүүдийг алаг үзэхгүй шүү!?

1  |  0
Top