Биеийн тамир, спортын улсын хорооны даргын 2023 оны хоёрдугаар сарын 28-ны өдрийн Б/23 дугаар тушаалаар гурван мэргэжилтэн Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө.
Биеийн тамирын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн Спортын клубын магадлан итгэмжлэлийн бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Д.Соёлмаа, Бие бялдарын сорилын норматив, стандартын бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Н.Батмагнай, Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн Дотоод аудитор Г.Шүрэндолгор нар энэ удаад төрийн албан хаагчийн тангараг өргөлөө.
Уг үйл ажиллагаанд БТСУХ-ны ажилчид, удирдлагууд оролцож баяр хүргэсэн юм.
ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭНЭЭС
Сэтгэгдэл ( 1 )
БТСУХ-ны ажилчид юм ажилтанууд юмуу