"Бүх хайрыг бүсгүйчүүддээ" тоглолтын тасалбар эрэлт ихтэй байна

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 02

 

Тун удахгүй тохиох гэж буй "Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг тохиолдуулан хошин урлаг, рок поп, нийтийн дуучид болон циркчдийн хамтарсан "Бүх хайрыг бүсгүйчүүддээ" шоу тоглолт зохион байгуулагдах гэж байгаа билээ. 

Хайрт ээж, халамжит гэргий, охид бүсгүйчүүдээ баярлуулахыг хүссэн үзэгчдийн дунд тоглолтын тасалбар эрэлт ихтэй байгаа тухай тоглолт зохион байгуулагчид онцоллоо. 

Долоо дахь удаагаа зохион байгуулагдах гэж буй тоглолтод МУГЖ Б.Лхагвасүрэн, МУГЖ, Поп дива С.Наран, МУГЖ Ж.Уранчимэг, МУГЖ Ч.Бат-Эрдэнэ, МУГЖ С.Эрдэнэцэцэг, МУГЖ М.Баярмагнай, МУСТА Т.Дэлгэрмөрөн, МУСТА Б.Амархүү, МУСТА П.Идэржавхлан, МУСТА жүжигчин З.Онон, МУСТА Н.Ундрал, МУСТА Б.Болд, МУСТА Х.Мөнгөнцэцэг, МУСТА Б.Баяндалай, дуучин Эрка /Дижитал/, дуучин Э.Дашням, “АГЛУУ” энтертайнмент, “Увертюра” хамтлаг болон циркийн уран бүтээлчид гайхамшигт үзүүлбэрүүдээ үзүүлэх болно. 

Тоглолт 2023.03.08-ний өдрийн 15:00, 19:00 цагуудаас Монгол бөхийн өргөөнд болно. Тасалбарыг ticket.mn болон 19001950 утсаар үнэгүй хүргүүлэн авах боломжтой. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top