“МОБИ ДЭЭД ЛИГ"-ийн шагналын санг 1 ТЭРБУМ болгох боломж бүрдлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 03 сарын 02

Монголын хөмбөмбөгийн холбоо (МХБХ) 2020 онд боловсруулсан “Урт хугацааны стратеги хөтөлбөр”-төө Мэргэжлийн хөлбөмбөгийн хөгжил тэр дундаа Лигийн хөгжлийг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэхээр тусгасан.

Судалгаа шинжилгээ явуулснаар Дээд лигийг 2023-2024 оны улирлаас бие даасан Лигийн зөвлөл болгохоор төлөвлөж байгаа бөгөөд энэ ажил 2022 оны есдүгээр сараас ажлын хэсгийг байгуулснаар эрчимжиж эхэлсэн.

Улмаар МҮОХ-ны байранд 2022 оны 9 сард болсон дотоод уулзалтын дараа UEFA-гийн мэргэжилтнүүд болох Chris Milnes, Stuart Larman, Hesterine De Reus нарыг урьж, 5 хоногийн турш хөлбөмбөгийн Дээд лиг, 1-р Лиг болон футзалын Дээд лиг, Эмэгтэйчүүдийн Дээд лигийн удирдлагуудын дунд сургалт болон хэлэлцүүлгүүдийг өрнүүлж, тодорхой ажлуудыг хийж эхэлсэн билээ.

Эдгээр ажлын үр дүнд төлөвлөгөө боловсруулагдан, 2022 оны арваннэгдүгээр сард хуралдсан МХБХ-ны Зөвлөлийн хуралд танилцуулагдан, цаашид Лигийн хөгжлийг боловсронгуй болгох “Төслийн нэгж” байгуулж, тус ажлын хүрээнд Лигийн зөвлөл байгуулагдах ажлууд шат дараатай амжилттай үргэлжилсээр байна.
 
Төслийн зохицуулагч С.Жаргал удахгүй эхлэх “Моби Дээд лиг”-тэй холбоотой болон лигийн шинэчлэлийн асуудлаар МХБХ-ны Зөвлөлийн гишүүн, Зохион байгуулах хорооны дарга М.Амарбаясгалан, Тоглогчдын Эрх зүйн байдлын хорооны дарга М.Болд, ЕНБД Д.Тэрбаатар нарт ажлаа тайлагнан, тодорхой шийдвэрийг Зөвлөлийн хурлаар оруулан, батлуулахаар болжээ. 

Ингэснээр Лигийн зөвлөлийн бүрэлдэхүүнд мэргэжлийн клубын эздийг оруулан хамтарсан Лигийн зөвлөл байгуулах, Лигийн тоглолтын маркетингийг талбайн эзэн багт тодорхой зохион байгуулалт, үйл ажиллагааны эрхийг шилжүүлэх, Лигийн шагналын санг энэ улирлаас 1 тэрбум төгрөгт хүргэх зэрэг боломж, нөхцөлүүдийг танилцуулснаар шагналыг зарлах, маркетингийн компаниудтай хамтран ажиллаж, лигийн нэр хүнд, менежментийг сайжруулах зэрэг ажлууд төлөвлөгдөж байна. 

Мөн, МХБХ-ноос орон нутагт ажилласан ажлуудын хүрээнд гишүүн байгууллагуудад дэмжлэг болгон олгодог төсөв буюу орон нутгийн нарийн бичгийн дарга болон дасгалжуулагч нарын сард олгогддог 21 аймаг, 24 клубын дэмжлэгийг 1 сая төгрөг болгох зэрэг асуудлуудыг Зөвлөлийн хуралд оруулж шийдвэрлүүлэхээр болжээ. 

Цаашид хөлбөмбөгийн Нэгдүгээр лиг, футзалын Дээд лиг, эмэгтэйчүүдийн Дээд лигийн шагналын санг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр зорьж байгаагаа МХБХ-ны удирдлагууд онцоллоо. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(197.211.53.63) 2023 оны 03 сарын 03

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n\n

0  |  0

MONGOLIA NEWS(185.195.59.121) 2023 оны 03 сарын 03

Бөөрөө зарах гэж олон жил оролдсоны эцэст би баяртай байна, миний бөөрийг ($700,000 доллар) худалдаж авсан Энэтхэгийн NA HEALTH CARE-д баярлалаа.\nИмэйл: NAHEALTHCARE.IN@GMAIL.COM\nWhatsapp дугаар: 19099134258

Top