THE ROLLING LOUD | Дэлхийн оддыг дэргэдээс нь

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 03

 

2015 онд анх зохион байгуулагдаж байсан "The Rolling Loud" фестиваль энэ удаад Ази тивд буюу Тайланд улсад ирэх дөрөвдүгээр сарын 13-15-ний өдрүүдэд зохион байгуулагдахаар болжээ. 

АНУ-ын Миами хотоос эхэлж Португал, Австрали, Канад, Румын зэрэг улсуудад зохион байгуулагдсан тус фестивальд хип хоп уран бүтээлчид оролцдгоороо онцлог. Энэ жилийн хувьд онцлох уран бүтээлчээр Трэвис Скотт, Cardi B, Крис Браун болон Өмнөд Солонгосын уран бүтээлчид болох Жэсси, Жэй Парк нар оролцох гэнэ. 

Энэ удаагийн наадамд нийт 60 гаруй уран бүтээлч гурван өдрийн турш үзүүлбэр үзүүлнэ. Тайланд улсын өвөрмөц соёл уламжлалыг сонирхохын зэрэгцээ дэлхийн алдартнуудын дууг сонсож, далайн эрэг дээр зугаацаж, амтат зоог, гайхамшигтай үзүүлбэрүүд сонирхож, брэндийн дэлгүүрүүдээр зочлох боломжтой. Гайхалтай биш гэж үү? 

Ирэх дөрөвдүгээр сард зохион байгуулагдах тус наадмыг зорьж дэлхийн оддыг дэргэдээс нь харахыг хүссэн хүмүүс эртнээс тасалбараа захиалаад эхэлжээ. Манай улсын хөгжим сонирхогч залуусын хувьд энэ удаагийн наадам нэг сумаар хоёр туулай буудахтай ижил зүйл. Тиймээс төлөвлөгөөгөө гаргаад аялалдаа бэлдэж эхлэхэд буруудахгүй л болов уу. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top