Байгаль орчны албан хаагчдыг дөрвөн улирлын дүрэмт хувцсаар хангана

Автор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 05

Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төслийн хүрээнд байгаль орчны албан хаагчдад дөрвөн улирлын дүрэмт хувцас олгох ажлын хүрээнд эхний ээлжийн хувцас хэрэглэлийг хүлээн авлаа.

 

 

Төсөлд хамрагдсан сумдын байгаль хамгаалагч, байгаль орчны хяналтын улсын байцаагч болон бусад ТХГН-ийн хамгаалалтын захиргааны ажилтнуудыг 4 улирлын дүрэмт хувцсаар хангах гэрээг “Хилийн цэргийн 0288 дугаар анги” ТӨААТҮГ-тай байгуулан ажиллаж байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн гэрээний дагуу нийлүүлэх хувцас хэрэглэлийг гэрээний ерөнхий болон тусгай нөхцөлд тусгагдсан шаардлагыг хангасан байдал, барааны чанар, хадгалалтын байдал болон холбогдох баримтуудтай газар дээр нь танилцаж эхний ээлжийн 10 нэр төрлийн 7358 ширхэг хувцас хэрэглэлийг ажлын хэсгийн хурлын тэмдэглэл үйлдэж, актаар хүлээн авлаа.

 

 

Тус ажлыг 2023 оны  зургаадугаар сард багтаан нийт 919 байгаль хамгаалагчийн 11995 ширхэг иж бүрэн хувцас хэрэглэлийг бүрэн нийлүүлж дуусгахаар Олон Улсын төслийн байгууллагаас ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top