Францын алдарт зохиолч Виктор Хюгогийн туурвисан бүтээлүүдийн ноён оргил болох “Инээмтгий хүн” романыг "Pro" театрын уран бүтээлчид тайзны бүтээл болгон өчигдрөөс /2023.03.04/ үзэгчдийн хүртээл болголоо.
“Инээмтгий хүн” магадгүй хамгийн эмгэнэлт зохиол бас хамгийн аугаа хайрын тухай өгүүлэх зохиол гэлтэй. Жүжгийн үйл явдал XVII-XVIII зууны зааг үеийн Англид өрнөнө. Энэ зохиолд Лорд Линней Кленчарлийн азгүй хайр дурлал, золгүй хувь тавиланг зүрх шимширмээр өгүүлсэн байдаг. Тэрээр юу ч мэдэхгүй нялх багадаа муу хүмүүсийн гарт орж үзэшгүй муухайгаар зэрэмдэглүүлэх ба Гуинплен хэмээх нэр зүүж хэрмэл жүжигчин болдог.
Гуинплений бага байхдаа олж амийг нь аварсан сохор охин Дея өсөж том болоод бие биедээ хайртай болдог. Үзэшгүй муухай зэрэмдэг Гуинплен, хосгүй гоо үзэсгэлэнтэй боловч сохор бүсгүй Дея нар бие биедээ яг таарч тохирсон хос болдог. Хожим нь Гуинплен ховор аз завшаанаар өөрийн өндөр байр сууринд хүрэх боловч энэ нь түүнд сайн юм авчирдаггүй нь харамсалтай...
Жүжгийн ерөнхий продюсерээр Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин, найруулагч О.Итгэл, Ерөнхий найруулагчаар Б.Даваасүрэн, хөгжмийн зохиолчоор ОХУ-ын хөгжмийн зохиолч С.Ж.Дахалэ, Ерөнхий зураачаар Б. Анхбаатар нар ажиллажээ.
Дүрүүдэд
Сэтгэгдэл ( 0 )