Хэвлүүхэн хоолой, хэрсүү байдлаараа үзэгчдийн хайрыг татсан бяцхан хүү Б.Бат-Энэрэл тайзнаа эргэн ирлээ.
Саяхан Хятадын телевизээр цацагддаг томоохон шоу нэвтрүүлэгт Өвөр Монголын алдарт дуучидтай хамтран дуулсан тэрээр өнөөдөр буюу 2023.03.06-нд UB Palace-д зохион байгуулагдах "Учралын уянга" тоглолтод оролцох гэнэ.
Соёлын тэргүүний ажилтан Б.Гүрбадам, Р.Болортуяа нарын хамтарсан уран бүтээл болох "Учралын уянга" дууг олон нийт андахгүй сайн мэднэ. Тус дууны нэрээр нэрлэгдсэн "Учралын уянга" тоглолтод нийтийн дуучдаас гадна ардын дуу, бие биелгээ зэрэг олон сонирхолтой үзүүлбэрүүд багтжээ.
Дуучин Б.Болортуяагийн хувьд Баянхонгор аймгийн театрт 10 гаруй жил ажиллаж байгаа нэгэн. Улаанбаатар хотод гурав дахь тоглолтоо хийж буй түүнийг хамтран ажиллагсад нь "эрч хүчний ундарга" хэмээх нь бий. Алтан партнёр Б.Гүрбадамтайгаа хамтран хийж буй энэ удаагийн тоглолт нь сонирхолтой сюрпризүүдээр дүүрэн байх ажээ.
Дуучин Р.Болортуяа ярилцлага унших: Р.Болортуяа: Гуравхан дуутай хуурцаг миний багш байсан
Сэтгэгдэл ( 2 )
Энэ тоглолтыг үзээд Бат энэрэл хүүг маш их эвдэж бгаа юм байна гэж харсан. Хамаагүй дээд өнгөөр гэдийж ирээд л чанга хашгирч орилж дэвсэлж дуулаад байсан. Хэт дээд өнгөөр дуулахаар өнгө нь огт гарахгүй юун тэр нугалаа донж огт байхгүй болсон бна лээ. Хүүхдийн хоолойг гэмтээх байх. Мэргэжлийн сайн багш нар хамгаалалтанд авч зөв сургах хэрэгтэй. Энэ тоглолт 1 цаг 15 мин хоцорч эхэлж хүмүүсийг үнэн залхаасан даа
Хүүхдээрээ мөнгө олдогоо болиочээ ээж нь хаяаад явсан гээд л ард түмэнээр өрөвдүүлээд бсан биз дээ баисүх дуучин маш их дэмжиж эмчилгээнд хүртэл явуулаад богинохон настай гээд ярьдаг бсан шүү дээ одоо ямар бгаа вэ маш их өрөвдөж бсан блээ