Л.Гантөмөр даргатай Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяраас Улсын дээд шүүхэд 2023 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр “..намын улсын бүртгэлийн гэрчилгээ нь хаана байгаа нь мэдэгдэхгүй, ашиглах боломжгүй байгаа бөгөөд Ардчилсан намын хуучин удирдлага нь намын холбогдох баримт бичгийг хүлээлгэн өгөхгүй, удаа дараагийн шаардлага биелүүлэхгүй байна. Дээрх байдлаар намын улсын бүртгэлийн гэрчилгээг ашиглах боломжгүй хаяж үрэгдүүлсэн тул өргөдлийг хүлээн авч, Ардчилсан намын улсын бүртгэлийн гэрчилгээг дахин олгож өгнө үү.” гэсэн агуулгатай өргөдөл хүргүүлсэн байдаг.
Тэгвэл Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан өнөөдөр /2023.03.07/ болж, дээрх хүсэлтийг хэлэлцжээ.
Хуралдаанаар “... намын улсын бүртгэлийн гэрчилгээг ашиглах боломжгүй хаяж үрэгдүүлсэн” гэх үндэслэлээр улсын бүртгэлийн гэрчилгээг дахин олгох боломжгүй гэж үзсэн байна.
Сэтгэгдэл ( 1 )
эрдэнэ даргад тамга гэрчилгээ 2-лаа байгаа. шүүх мөн ч тоглож байнадаа.