Манай улс оны эхний хоёр сард 42 мянган жуулчин хүлээн авчээ

2023 оны 03 сарын 07

Засгийн газрын өнөөдрийн /2023.03.07/ хуралдаанд “Монголд зочлох жил”-ийн бэлтгэл ажлын явцын танилцуулгыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ хийлээ.

Монгол Улсын Засгийн газар 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, гадаадын жуулчдыг хүлээн авах бэлтгэл ажлыг эрчимжүүлж, аялал жуулчлалын салбарыг хөгжлийн тэргүүлэх чиглэл болгон эдийн засгийн өсөлтийг хангах зорилт тавьсан.

Энэ оны эхний хоёр сард манай улсад ОХУ, БНСУ, БНХАУ-аас 43,311 жуулчин зочлон иржээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Tourism plan(202.55.188.106) 2023 оны 03 сарын 07

Гадаадын 300 мянгаас илүү дагагчтай Youtuber- үүдийнх нь дунд Hong Kong шиг 300 онгоцны тийз үнэгүй бэлэглэх Синсаацтайхан шиг сугалаа зохион байгуулж болох юм шиг санагдаж байна. 100 мянган доллар зарцуулаад Тэрбум доллар хийх боломж байнаа.

0  |  0
Top