Төв аймаг үүсгэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн хүрээнд “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан Туулай жилийн сар шинийн баярт зориулсан “ТӨВ ТҮМНИЙ ЗОЛГОЛТ” 2023 оны 03 дугаар сарын 05-нд Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдлаа.
Тус арга хэмжээг "Дүнжингарав" дэвжээнээс зохион байгуулсан бөгөөд Төв аймгийн ИТХ, ЗДТГ-аас хамтран зохион байгуулагчаар оролцжээ.
Тус үйл ажиллагааг Төв аймгийн Баян сумын уугуул, ММСУХолбооны Тэргүүн дэд ерөнхийлөгч, Төв аймгийн “Дүнжингарав” бөхийн дэвжээний тэргүүн, хөлбөмбөгийн дээд лигийн “Төв азарганууд” багийн эзэн, “Монгол групп”-ын ерөнхий захирал, МУ-ын Манлай уяач Баасансүрэнгийн Нямжав санаачлан зохион байгуулж санхүүжүүлсэн байна.
Энэ удаагийн золголт нь 10 гаруй жил тасраад байсан уламжлалт арга хэмжээг дахин сэргээж буй гэдгээрээ онцлог юм. Түүнчлэн Төв аймгийн бүх сумдыг хамруулсан томоохон үйл ажиллагаа боллоо.
Төв аймгаас төрөн гарсан үндэсний бөхийн аваргууддаа хүндэтгэл үзүүлж, улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болсноос Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат, “Дүнжингарав” дэвжээний бөх, улсын начин Доржхандын Хүдэрбулга түрүүлж, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, улсын харцага Ц. Бямба-Отгон үзүүрлэж, шөвгийн дөрөвт Ховд аймгийн Буянт сумын харьяат, улсын аварга О.Хангай, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, улсын арслан Э.Оюунболд нар шалгарлаа.
Түүнчлэн “Дүнжингарав” бөхийн дэвжээнээс санаачлан хэрэгжүүлж буй Төв аймгийн 6-18 насны бүх хөвгүүдийг зодог, шуудагтай болгох х аяны нээлтийн ёслол зохион байгуулагдахын зэрэгцээ аймгийн харъяат 96 хүүхэд барилдууллаа.
Сэтгэгдэл ( 1 )
Хийх ажилгүй оркууд хэд хоног шинэлэх гээ вэ? Эсвэл тэр хөдөөнөө очоод тааваараа шинэлцгээ. Хотыг минь цэвэрлээд өг