"JENESYS 2022" хөтөлбөрт хамрагдаж байна

Автор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 09

Япон улсын засгийн газар, Монгол дахь Япон Улсын элчин сайдын яам, JTB компаниас зохион байгуулж буй соёлын хөтөлбөрийн спортын группт Монголын Хөлбөмбөгийн Холбоог төлөөлж тоглогч Т.Хаш-Эрдэнэ, Э. Соргударь, Б.Мөнхсарнай, Д.Бадамцэцэг болон гадаад харилцааны хэлтсийн мэргэжилтэн Д.Энхжин нар "Jenesys 2022" хөтөлбөрт оролцож байна.

Тус хөтөлбөр 03-р сарын 07-ноос 3 сарын 14-ны өдрүүдэд Токио хотод үргэлжилнэ. Эхний хоёр өдөр Японы Биеийн тамирын дээд сургууль, Японы Сумогийн Ордон, JICA төв оффис, Японы Спортын Холбоодын Нийгэмлэг, Токиогийн Гадаад Хэлний дээд сургууль гэх хөтөлбөрийн дагуу зочиллоо.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top