Боловсролын зээлийн сангаас олгож буй тэтгэлгийн хэрэгжилтийг шалгалаа

2023 оны 03 сарын 09

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2023 оны хоёрдугаар сарын 27-ноос гуравдугаар сарын 3-ны өдрүүдэд авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах хүрээнд Боловсролын зээлийн сан, Хил хамгаалах ерөнхий газар, Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд удирдамжийн дагуу холбогдох дүрэм журмуудад дүн шинжилгээ хийх, авлигын эрсдэлийг тогтоох, хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцах чиглэлээр ажиллалаа.  

Өнгөрсөн долоо хоногт Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын дэргэдэх бизнесийн зөвлөлтэй хамтран ажилладаг хувийн хэвшлийн 30 аж ахуйн нэгжийн хууль, эрх зүйн асуудал хариуцсан 34 албан тушаалтанд “Авлигын гэмт хэрэг, хувийн хэвшлийн анхаарах асуудал” сэдвээр сургалт зохион байгуулав.

Нийгмийн сүлжээнд түгсэн “Суруга Монгол” ХХК-ийн баригдсан барилга нь аваарын гарцыг зориулалтын дагуу хийгээгүй, айл дотроо байршуулсан, барилгын норм дүрмийг зөрчсөн байна” гэх мэдээллийн мөрөөр ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top