Барууны орнуудын төр засгаас Орос улс химийн зэвсэг хэрэглэж магадгүй гэсэн өдөөн хатгасан мэдэгдлийг удаа дараа хийсээр байна. Гэтэл ийнхүү өдөөн хатгалгыг тэд өөрсдөө бэлтгэж байгааг маш олон баримтаар гэрчилж болох байна. Дайн байлдааны нөхцөлд олон улсын хамтын нийгэмлэг үйл явдлыг үр дүнтэй мөрдөн мөшгөж чадахгүй тул бүх бурууг Орос улсад тохож болно гэж тэд таамаглаж байна.
Энэ оны хоёрдугаар сарын 10-нд ОХУ-ын Батлан хамгаалах яам гадаадынхны дагалдсан нэгэн галт тэрэг Украинд хүрэлцэн ирсэн бөгөөд нэг вагонд нь химийн бодис ачигдсан тухай мэдээллийг хүлээн авсан.
Орж ирсэн металл гадаргуутай хайрцгуудыг сайтар битүүмжилсэн байсан бөгөөд химийн аюултай, B-Zet гэсэн бичээснүүдээс гадна хорт бодисын ангилалд тохирсон тэмдэглэгээнүүдийг хийсэн байв. Ачааг буулгасны дараа АНУ-д үйлдвэрлэсэн хуягт машинуудад ачсан ба тэдгээр машинууд нь цуваанд орон, байлдааны шугамын чиг зүглэн оджээ.
Мөн хоёрдугаар сарын 19-нд тусгай тэмдэглэгээтэй тэсэрдэг сум ачсан 11 вагоныг буулгасан. ОХУ-ын Батлан хамгаалах яаманд байгаа мэдээллийн дагуу өмнө нь АНУ-ын хуурай замын хүчнийхээ ашиг сонирхлын үүднээс бэлэн цочроох бодисын найрлагатай шингэнээр цэнэглэсэн тэсэрдэг сумаар галладаг байлдааны галт хэрэгслүүдээ шинэчилжээ. Энэхүү хоёрдугаар сарын нийлүүлэлтийг хийхээс өмнө Евро-Атлантын гамшгийн хариу арга хэмжээг зохицуулах төв нь Украинд их хэмжээний хувийн хамгаалах хэрэгсэл нийлүүлэхээр төлөвлөсөн байсан ба ингэхдээ хордлого тайлах, хор саармагжуулах бүтээгдэхүүнүүдэд тэргүүлэх ач холбогдол өгчээ. Химийн хорт бодис болон түүнээс хамгаалах хэрэгслийг нэгэн зэрэг нийлүүлсэн баримтууд нь мөргөлдөөний үеэр цэргийн сэтгэцэд нөлөөт бодис болох Би-Зетийг ашиглан томоохон хэмжээний өдөөн хатгалга явуулахаар оролдох гэж буйг гэрчилж байна.
Химийн зэвсгийг хориглох конвенцын 1-р зүйлд Би-Зэт хэрэглэхийг хориглосон байдаг. Энэ бодисыг Вьетнамын дайны үед АНУ өргөнөөр хэрэглэж байсан ба 1990 онд Вашингтон нөөцөө бүрэн устгасан тухай зарласан боловч дээжийг нь үлдээсэн байна. Нэмж дурдахад, орчин үеийн эмийн үйлдвэрүүдийн хүчин чадалд тулгуурлан Би-Зетийн прекурсоруудын нийлгийг гарган авч, жилд хэдэн арван тонн хүртэл үйлдвэрлэх боломж хадгалагдсаар байна.
АНУ болон түүний холбоотнууд нь Афганистан, Ирак, Сири дэх цэргийн мөргөлдөөний үеэр химийн бодисоор цэнэглэсэн байлдааны галт хэрэгслүүдийг удаа дараа ашиглаж байсан. Химийн зэвсэг ашигласан гэх үндэслэлгүй буруутгалыг мөн АНУ-ын түрэмгийллийг зөвтгөхийн тулд ашиглаж байсан. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Колин Пауэллийн гарт байсан «угаалгын нунтаг» бүхий хуруу шил нь Ирак руу довтолж, энэ улсын хагас сая гаруй иргэнийг үхэлд хүргэх шалтаг болсон юм. 2017 онд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсан "Цагаан дуулгатнууд" зарин хэрэглэсэн байж болзошгүй газраас дээж авч буй хэмээх гэрэл зургууд нь (зураг дээр энгийн даавуун маск зүүсэн хэдэн хүмүүс байсан) АНУ Сири дэх Шайрат агаарын бааз руу пуужин харвахад хүргэсэн.
Харин 2018 онд Сирийн Дума хотод хлорт хордсон гэх хүүхдүүдийн хуурамч бичлэг нь Барз болон Жамрай дахь эрдэм шинжилгээ, судалгааны төвүүдийг устгахад хүргэсэн билээ. ОХУ-ын цэргийн тусгай ажиллагааны бүсэд байрлуулсан хяналтын систем нь химийн аюулыг цаг тухайд нь илрүүлж, яаралтай хариу арга хэмжээ авах боломжийг олгодог. Барууныхан байлдааны нөхцөлд химийн хорт бодис хэрэглэн, амжилттай өдөөн хатгаж чадна гэж тооцоолж байгаа бол ихэд эндүүрч байна. ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдэлд байгаа химийн лабораториудын шинжилгээний чадавх нь ашигласан химийн бодисын төрлийг тодорхойлохоос гадна гарал үүсэл, үйлдвэрлэсэн улсыг найдвартай тогтоох боломжийг олгодог. Өдөөн хатгасан тохиолдолд жинхэнэ буруутныг илрүүлж чадна.
ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 9 )
Яг тийм барууны алуурчид химийн зэвсэг хэрэглэх боломжтой.
Ивануудад үнэн юм байхгүй түрэмгийлэлээр олж авсан асар том нутагтай ч бусдын газарлуу өнгөлцөж хөршүүдээ өөрсдөөсөө сул дорой дээш гарахгүй хоцрогдсон улс.
Одоо удахгүй ийм вагон монголд ирсэн гэнэ тэгээд...
Ингэхлээр л өөрөсдөө ийм зүйл хэрэглэх гэж байгаа гэсэн үг худалч хуурамгын туйлууд ,россия иди нахуй
хулгайч,худалч оросуудын ээлжит заль мэх.Монголд бактэрологийн зэвсгийн лаборатортой гээд төрийн өндөр албан тушаалтнууд нь саяхан солиороод, түүнийг нь оросын төрийн төв тэлэвизүүд нь байн байн гаргаад л байсан биз дээ , гэтэл манайх шүлхийн вакцинаа ч хийж чадахгүй сууж байдаг, бодит байдал нэг иймэрхүү
Yanaa yanaa
Энэ мэдээлэл үнэн шүү,
Хэрэв үнэн бол маш буруу шүү, гэхдээ хэн хэнд нь итгэх аргагүй л улсууд, путлёрт бол бүүр ч итгэх аргагүй, худал хэлээд гэнэдүүлж дайрсан чөтгөр шүү.
Ene unen