Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн Капитал банкны Гүйцэтгэх захирал А.Ариунболдод холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023.03.06-2023.03.09-ний өдрүүдэд хянан хэлэлцэж, шийдвэрлэлээ.
Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 18.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан шүүгдэгч А.Ариунболд, Б.Янжин, С.Дэлгэрцэцэг нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 03 дугаар сарын 07, 09-ний өдрүүдэд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж А.Ариунболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож нийт 104.651.984.834 / нэг зуун дөрвөн тэрбум зургаан зуун тавин нэгэн сая есөн зуун наян дөрвөн мянга найман зуун гучин дөрөв/ төгрөгийн хохирол учруулснаас 99,351,599,543 /ерөн есөн тэрбум гурван зуун тавин нэгэн сая таван зуун ерөн есөн мянга таван зуун дөчин гурав/ төгрөгийг төлж барагдуулсан, үлдэх 5.300.385.291 /таван тэрбум гурван зуун сая гурван зуун наян таван мянга хоёр зуун ерэн нэг/ төгрөгийг шүүгдэгч А.Ариунболд 3 сарын хугацаанд төлж барагдуулах тухай хүсэлт гаргасан, шүүх шүүгдэгчийг гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, үлдэх хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгааг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж, харин шүүгдэгч Б.Янжин, С.Дэлгэрцэцэг нарт холбогдох хэргийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Сэтгэгдэл ( 6 )
Гэр бүлээрээ хулгайч Ариунболдод яагаад ял өгдөггүй бна арайчдээ наад хоёр чинь шүүхийг худалдаад авчихаа юу муу новшийн луйварчид
105 тэрбум хусчихсан хүн яаж ял авах юмбэ мэдээжХэрэв хорьж шийтгэвэл 5 тэрбумын үлдэгдлийг төлүүлж чадахгүй гэдгийг тооцож тэнсэн харгалзах ял өгчээХарин нийгмийн даатгалын 230 тэрбумыг эхнэр Ундармаа төлөх нь л дээ Эцэг ”улаан” Батбаяр ч угийн хур хөрөнгө гэж байгаагүй гэхдээ их мөнгөний дундаас үхтлээ идэх хоолтойгоо үлдсэн байлгүй.Энэ их мөнгө яаж луйвардаж чадаж байнаа Маш том ”зориг”Тэгээд тэнсэнгээр мултарчихдаг мөн ”агуу” чадвар,шүүгчид гэж ёроолгүй 40-н бидонууд юм.

irgediin asar ih mungiig idsen luivarchin A.Ariunboldiig yaagaaad horih yal ugduggui umbeee. Araichdeee